ОБЕГ-аас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, түүний харьяа “Гүн нуур дахь сургалтын төв” болон тус аймгийн Усан спорт сургалтын төвийн Усан сан (бассейн)-г түшиглэн зохион байгуулсан “Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч”-ийн анхан шатны буюу IV зэргийн нормативыг амжилттай биелүүлсэн алба хаагчдад үнэмлэх гардууллаа.

Мөн алба хаагчдад “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”, “Шумбагчийн хувийн дэвтэр”, “Шумбагчийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг олгосон юм.

Энэ сарын 04-23-ний өдрүүд болсон тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 52 алба хаагч хамрагдаж, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метрт уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмшлээ.