Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд өчигдөр суудлын 2 машин мөргөлдсөний улмаас машины төмөр хийцэд хүн хавчуулагджээ. Машинд хавчуулагдсан хүнийг гаргуулахаар замын цагдаа 5-р сарын 25-ны 17:56 цагт аврагчдад хандсан байна. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин, иргэн Л-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, жолооч иргэн Б /21 настай, эмэгтэй/, мөн иргэн А /40 настай, эмэгтэй/ нар машины төмөр хийцэд хавчуулагдсан, гарч чадахгүй байсан аж. Тэднийг аврагчид гарган авч, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч, Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч нарт хүлээлгэн өгчээ.
Ослын үеэр 2 хүн машинд хавчуулагджээ
