Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон “FIBA 3×3 Marseille Women’s Series” тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн охидын баг гуравдугаар байр эзэлж, $8000-ын шагнал хүртлээ.
Манай баг энэ удаад туршлагатай тамирчид болох Б.Ариунцэцэг, О.Хулан нар дээр 18 настай лигийн аварга Н.Нандинхүсэл, 19 настай Б.Болор-Эрдэнэ нарыг нэмж, шинэ бүрэлдэхүүнээр Францын Марселыг зорьж тэмцээндээ ороллцлоо.
Тэд хагас шигшээд Европ тивийн отгон аварга, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Испанийн шигшээ багт 21:12-оор хожигдсон. Хоёр багийн тоглолтын оноо ойрхон явсан ч манай багийн алдааны асуудал хувь заяаг эргүүлсэн. Гэсэн хэдий ч хүрэл медалийн төлөө алдаагаа засаж, 8000 долларын эзэд болж чадсан юм.