Энэ оны 5-р сарын 16-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон бөхөнгийн 929 ширхэг эврийг БНХАУ руу худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан үйлдлийг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүллээ. Шалгалтын ажиллагаагаар уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй иргэн Ө, Б нар нь энэ оны 2-р сарын 25-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын боомтоор 810 ширхэг бөхөнгийн эврийг хууль бусаар нэвтрүүлж бусдад худалдсан үйлдэл, БНХАУ-ын Эрээн хотын гаалийн цагдаагийн газар шалгагдаж байх үедээ дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гадаад улсад гаргасан зэрэг гэмт хэрэг 335 бүртгэгдсэн байна.