Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 575 ББСБ 2025 оны эхний улиралд үйл ажиллагаа явуулжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын 4.9 хувь нь гадаадын, 95.1 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай. Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудын 13 нь Япон, 7 нь БНСУ, 2 нь АНУ-ын, үлдсэн нь Их Британи, Канад, Малайз, Сичелл, БНХАУ зэрэг бусад улсын хөрөнгө оруулалттай байна. Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудын хувьд салбарын нийт хөрөнгийн 12.6 хувийг эзэлдэг. Харин харилцагчдын 5.8 хувьд үйлчилгээ үзүүлдэг байна.
Монгол Улсын ДНБ-ий 8.9 хувьтай ББСБ-уудын нийт хөрөнгөтэй тэнцдэг. Салбарын нийт зээл 6 их наяд 325 тэрбум 300 сая төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.2 их наяд төгрөгөөр 2021 оныхоос 4.4 их наяд төгрөгөөр их байна.