Монгол улсын “New Club” болон БНСУ-ын “Jackie_school” клуб хамтран франчайз эрхийн хүрээнд спиннингийн багш нарыг мэргэшүүлэх, чадавхжуулах албан ёсны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Багш нарыг чадавхжуулах энэхүү сургалтад олон жилийн дадлага туршлагатай спиннингийн мэргэжлийн багш нар хамрагджээ. Олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү сургалтад монгол багш нар хамрагдсанаар хичээлийн хөтөлбөр агуулгын хувьд баяжигдахаас гадна илүү чадварлаг мэргэжлийн нэг системтэй, арга аргачлалтай болоход хамгийн том түлхэц үзүүлэх юм. Тодруулж хэлбэл сургалтад хамрагдсан мэргэжлийн багш нар дэлхийн аль ч улсад очиж багшлах эрх нь нээгдэж буйгаараа онцлогтой юм.


Спиннинг буюу Indoor Cycling дасгал нь дэлхий даяар маш өргөн тархсан, өндөр эрэлттэй фитнесс спорт юм. 1990-ээд оноос эхлэн эрчимтэй хөгжиж, одоо бол дэлхийн бараг бүх улс оронд фитнесс төвүүдийн салшгүй нэг хэсэг болсон билээ.