АТГ: Ерөнхий сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхэлсэн


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн энэ сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өгсөн. Уг асуудлаар АТГ-аас тодрууллаа.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт: “2025 оны 5-р сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн бусад этгээдүүдэд холбогдох гомдлыг нэр бүхий иргэдээс гаргасан. Энэ гомдлыг АТГ-р 5-р сарын 13-ны өдөр хүлээн авсан. Гомдлыг хүлээн аваад хянан шалгалтын ажлыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд холбогдох этгээдүүдээс тайлбар авах, холбогдох бусад баримт материалуудыг гаргуулан авах ажиллагаа хийгдсэн. Хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна. Процессын ажиллагаанууд явагдсан гэж ойлгож болно” хэмээв.

Мөн түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 13.4-т зааснаар Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн болон гишүүний хувиар хөрөнгө орлогын мэдүүлэгт нь хяналт шалгалтын ажиллагаа хийж эхэлжээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *