Тамирчин хосууд “Дэлхийн мастеруудын” наадмаас алт, мөнгөн медаль хүртлээ


Тайвань улсад зохион байгуулж буй “Дэлхийн мастеруудын наадам 2025”-д 107 орны 25000 гаруй тамирчид, спортын 35 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улсаас хөнгөн атлетикийн төрлөөр 43 тамирчин Дэлхийн шилдгүүдтэй хамт хурд хүчээ сорьж байгаа юм.

  Тэмцээний хэт холын марафон гүйлтийн төрөлд тэмцээнд “Mongolian Elite Runners Club”-ийн тамирчин, ОУХМ И.Батболд насны ангилалдаа мөнгөн медаль, 1500 метрийн төрөлд алтан медаль, 5000 метрийн ангилалд 6-дугаар байр эзэлжээ. Харин түүний эхнэр М.Баясгалан өндрийн харайлт болон 4х100 метрийн гүйлтэд тус тус мөнгөн медаль хүртсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *