“Альфа” үеийн шатарчид Улсын аваргын төлөө нанчилдана


Шатрын 2025 оны Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ тоглолт Тусгаар тогтнолын ордонд болж, шигшээ тэмцээнд өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо.

      Эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр эхний 11 байр эзэлсэн тамирчид ирэх есдүгээр сард Улсын аваргын төлөө цэц мэргэнээ сорих юм.

   Тэгвэл эмэгтэй ангилалд шалгарсан 11 тамирчны тоонд 2010 оноос хойш мэндэлсэн “Альфа” үеийн төлөөллөөс 4 шатарчин цойлж гарч ирлээ.

Тодруулбал

WCM М.Маргад /14 нас 1 сар 9 хоног/

WCM Н.Содгэрэлт /13 нас 8 сар 21 хоног/

Ш.Оюунгэрэл /15 нас 1 сар 26 хоног/

WCM Э.Зол-Учрал нар /14 нас 3 сар 15 хоног/ Улсын аваргад өрсөлдөх эрхээ өвөртөллөө.

Ингээд 2025 оны намар Монгол Улсын аварга цолны төлөө 1980-1990 оны төлөөлөл IM Б.Мөнгөнтуул, 1990-2000 оны төлөөлөл Монгол улсын аварга WIM Б.Баярмаа, 2000-2010 оны төлөөлөл Gen Z-нүүд болох WGM Т.Мөнхзул, WCM Б.Мөнгөнзул, WFM Э.Хүслэн,  WFM Х.Баясгалан, WFM Э.Энхрий, Э.Эмүжин, 2010-2020 оны төлөөлөл WCM М.Маргад WCM Н.Содгэрэлт Ш.Оюунгэрэл WCM Э.Зол-Учрал гэсэн 4 үeийн 12 шатарчин цэц мэргэнээ сорин өрсөлдөх нь.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *