Амьдарч байгаа газар, ажиллаж байгаа албан байгууллага, өөрийн болоод өрхийн аюулгүй байдалдаа та хэр анхаардаг вэ. Таны ойр, орчинд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжийг Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гараг бүр танд олгож байна.
Онцгой байдлын байгууллагын http://quiz.belenbai.mn/ сайтад зочлон, гурван төрлийн хяналтыг хуудсыг бөглөөд нэг үзээрэй. Буруу бөглөсөн ч танд зөв хариултыг өгөх бөгөөд аюулгүй байдлаа хангахад 2-3 минут л шаардлагатай. Өөрийн болоод хайртай хүмүүсийн чинь аюулгүй байдал иргэн таны гарт байгааг үргэлж санаж, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх алхамыг хийж хэвшихийг уриалж байна.