Г.Лувсанжамц: Эмнэлэгт ор хүрэлцэхгүй, сурагчид ангидаа багтахгүй байхад бид зам барина гээд төлөвлөөд сууж байж боломгүй


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлын хүрээнд асуулт асууж байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Засгийн газраас өргөн барьсан 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд 17.5 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээ төлөвлөгдсөн байна. Энэ хугацаанд байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй 142 санал гарсан. Хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэж байгаа учраас хот төлөвлөгч хүний хувьд УИХ-ын гишүүд, сайд нарт хандаж нэг зарчмын санал хэлмээр байна. Төлөвлөсөн арга хэмжээний 33 хувь нь, гишүүдийн оруулсан саналын 44 хувь нь зам барих буюу автомашинд зориулагдсан байна. Өнгөрсөн хугацаанд улсаараа бид нэг зүйлийг буруу ойлгож буруу хэрэгжүүлж ирсэн. Энэ юу гэвэл “зам дагаж хөгжил”гэх ойлголт. Зам дагаж, зам барьж хөгждөг улс бол автомашин үйлдвэрлэдэг улсууд юм. Тэр улсуудын зөвлөхүүд ирээд бид нарыг зам барь гэдэг. Манай төсвийн ихэнх нь зам барих ажилд л зарцуулагдаж байна. Манайх шиг хөдөө аж ахуй, уул уурхай голлосон улс бол боловсрол, эрүүл, эрчим хүч гэсэн салбарт л хөрөнгө оруулах ёстой. Харамсалтай нь боловсролын салбарт 20 хуваасны нэгийг буюу 5 хувийг эрүүл мэндийн салбарт 3 хувийг зарцуулахаар болоод байна.Өнөөдөр эмнэлэг урт дараалалтай ор нь хүрэлцэхгүй, сурагчид нэг ангид чихэлдээд сууж байхад бид төлөвлөгөөнийхөө 33 хувийг замд зориулаад сууж байж болохгүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *