М.Даваабанди сонгомол бөхийн Дэлхийн чансааны тэмцээнээс хүрэл медаль хүртлээ


Чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний 55 кг-ын жинд U23 ангиллын Азийн АШТ-ий хүрэлтэй Мөнх-Эрдэнийн Даваабанди энэ жинд хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд сонгомол бөхийн ДАШТ-ээс даваа авсан анхны монгол тамирчин билээ.

Тэгвэл энэ жинд Энэтхэгийн тамирчин, U15 ангиллын Азийн АШТ-ий үзүүр бөх Анил Мор түрүүлж, Кыргызстаны бөх, өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальт Муратбек Уулу үзүүрлэлээ.

55 кг-ын дүн:

1. Анил Мор (Энэтхэг)

2. Муратбек Уулу (Кыргызстан)

3. М.Даваабанди (Монгол)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *