ГССҮТ-д нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн мурийлт, гажиг согогийн урьдчилсан үзлэг хийгдэнэ. Энэхүү үзлэгийг Турк улсын Istanbul NP Hastanesi эмнэлгийн мэдрэл, нуруу нугасны мэс заслын эмч, доктор профессор Онур Яман ГССҮТ-д ирж, ажиллах гэж байгаатай холбон зохион байгуулж байгаа юм. Тус эмнэлгийн амбулаторийн тасагт 2025 оны 06 сарын 06-ны өдөр 10:00 цагт урьдчилсан үзлэг хийгдэх гэнэ.
Үзлэгт хамрагдсан иргэдээс шаардлагатай үйлчлүүлэгчдэд доктор профессор Онур Яман ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нартай хамтарсан эмчилгээ хийх юм.
One response to “ГССҮТ-д нурууны гажиг тодорхойлох үзлэг хийгдэнэ”
Hi nuruugaa uzuulj zovolgoo aviya tsag aviya