Ц.Батбаяр Дэлхийн чансааны тэмцээнд үзүүрлэв


“Улаанбаатар-2025” чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнээс Монголын баг хоёр дахь медалиа хүртлээ.

Эрэгтэй сонгомол бөхийн 87 кг-д хүч сорьсон Ц.Батбаяр Энэтхэг, Туркийн бөхчүүдийг ялж, Кыргызстаны Асан Курбанович Жанисовт дийлдэн мөнгөн медалийн эзэн боллоо.

Түүнийг хожиж түрүүлсэн кыргызстан бөхийн хувьд залуучуудын дэлхийн аварга, өсвөр, залуучуудын Азийн аварга цолтой нэгэн юм.

Харин хүрэл медалийн эзнээр Энэтхэгийн бөх Каран Камбож тодорлоо.

87 кг-ын дүн
1.Асан Курбанович Жанисов (Кыргызстан)
2.Ц.Батбаяр (Монгол)
3.Каран Камбож (Энэтхэг)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *