Харцага Г.Ганхуяг сонгомол бөхийн Дэлхийн чансааны тэмцээнээс хүрэл медаль хүртлээ


Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний сонгомол бөхийн 97 кг-ын жинд Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ.

Тэрээр хүрэл медалийн төлөө нутаг нэг ДАШТ-ий хүрэл медальт Б.Бат-Эрдэнэтэй оноолт таарч, хүч сорив. Энэ барилдаанд Г.Ганхуяг 9:7 оноогоор өрсөлдөгчөө буулган авснаар ийнхүү Монголын багийн гурав дахь медалийг атгалаа.

Харин Кыргызстаны бөх, “Парис-2024” олимпын наадмын хүрэлтэй, Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Узер Жузупбеков түрүүлж, Энэтхэгийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальтай Нитеш Нитеш үзүүрлэв.

97 кг-ын дүн:

1. Узер Жузупбеков (Кыргызстан)

2. Нитеш Нитеш (Энэтхэг)

3. Г.Ганхуяг (Монгол)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *