Ерөнхий сайдын оронд С.Амарсайхан чуулганд оролцоно


Энэ долоо хоногийн хувьд лхагва гарагаас бусад бүх ажлын өдөр чуулган хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанд 69 гишүүн бүртгэгдэж, 54.8 хувийн ирцтэй үргэлжилж байна. Хуралдааны эхэнд 10 хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Үргэлжлүүлэн Засгийн газар 2025.05.16-нд өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тов ёсоор энэ хуулийн төслийг хэлэлцээд, завсарлахаар байна.

Үдээс хойш хуралдаан 14.00 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийх хуваарь байгаа юм. Огцрох асуудал нь яригдсанаас хойш олон нийт битгий хэл чуулганы танхимд ч орж ирээгүй гүйцэтгэх засаглалын тэргүүн Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулах ёстой. Гэвч Ерөнхий сайд чуулганы индэрт гарах болоогүй бололтой. Түүний өмнөөс уг мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулах юм.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *