Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийж ЭМДС-ийн санхүүжилтээс болж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэдний хэлж байгаагаар ЭМДС-аас гүйцэтгэлийн тайлангаар санхүүждэг одоогийн тогтолцоо иргэдийн амь насаар, эмнэлгийн ажилтнуудыг амьдралаараа хохирч үлдэх эрсдэл үүслээ гэж мэдэгдсэн юм. Эмнэлгүүдэд хуваарилагдсан санхүүжилт тавигдахгүй, хоцорч тавихдаа өнгөрсөн жилийн санхүүжилтыг 30 хувиар танаж оруулж ирсэн нь эмнэлгүүдийг хүнд байдалд оруулжээ. Улсын эмнэлгүүдийн доод тал нь 2 тэрбум, дээд тал нь 5-6 тэрбум төгрөгийн авлага ЭМДС-аас авах хүлээлт үүссэн гэнэ. Санхүүжилтыг 30 хувиар танаснаас болоод эмнэлгүүд цомхтгол хийхэд хүрсэн байна. Мэдрэлийн тасгийг дотрын тасагтай нийлүүлэхээс өөр сонголтгүй нөхцөл бүрджээ. Эмч сувилагчдын цалин бага байгаагаас болж эмч сувилагчдын хомстол үүсээд байхад санхүүжилт гацаасан нь нөхцөл байдлыг ч бүр дордуулсан байна. Эмнэлгийн ажилтнуудын зүгээс жагсаал хийхээр төлөвлөсөн ч жагсаалын зөшөөрөл олгоогүй учраас жагсаалаа хойшлуулжээ.
Эмч нар жагсана
