Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын инженер техникийн ажилчдад сургалт хийлээ


Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”, “Юүтонг бус” ХХК хамтын ажиллагааны хүрээнд “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ” байгуулж, 300 гаруй автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа билээ. 

Тус ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 12 аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникийн 45 ажилчдад Юүтонг ZK6116HG маркийн автобусыг ашиглах хугацаанд түгээмэл гарсан эвдрэл, гэмтэл түүний засвар үйлчилгээг хэрхэн хийх, цаашид анхаарах зүйлсийн талаарх сургалтыг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Сутайн буянт” ХХК-ийн сургалтын танхимд зохион байгууллаа. Тус сургалтыг хийснээр аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникийн ажилчид тухайн автобусанд түгээмэл гардаг эвдрэл, гэмтлийг өөрсдөө засварлах болон урьдчилан сэргийлэх чадвартай болж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *