70 жилийн түүхэндээ төрийн ордон хүүхдийн өрөөтэй боллоо


Бүх шатны байгууллагууд хүүхдийн өрөөтэй болсноор албан хаагчдын сэтгэлж ханамж, ажлын бүтээмж нэмэгдэж, хүүхдүүд цагийг бүтээлч, үр дүнтэй өнгөрүүлж, хамтдаа хөгжих боломжтой болдог гэж үздэг. Энэ үүднээс төрийн ордон хүүхдэд зориулсан өрөөтэй болжээ.

Хүүхдийн өрөөнд:

-Өв соёлоо таниулсан уламжлалт тоглоом, наадгай

-Шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, түүхэн ном зохиолууд

-Гэрийн даалгавраа хийхэд туслах гарын авлага, сурах бичгүүд

-Танин мэдэхүйн болон төрөлжсөн сувгууд үзэж сонирхох боломжтойгоор тохижуулжээ.

Төрийн ордны хүүхдийн өрөөнд ордонд ажилладаг төрийн албан хаагчдаас гадна их хурлын гишүүд ч бага насны хүүхдээ ажлынхаа цагаар харах хүнгүй үед авчрах бололцоотой гэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *