Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тийболын улсын аварга шалгаруулах тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбай, Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн талбай, Дотоод хэргийн Их сургуулийн талбай, БЗД-ийн XV хорооны хөлбөмбөгийн талбайд үргэлжилнэ.
