“Зуны зугаа” тоглолтын үеэр 3 хүн хутгалуулжээ


Өчигдөр болсон “Зуны зугаа 2025″ шоуны үеэр үзэгчид нэг, нэгнийхээ биед халдаж, хэд хэдэн хүн хутгалуулсан тохиолдол гарчээ. Цагдаагийн байгууллагад зөвхөн тоглолтын үеэр биед халдлаа гэх 35 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Зуны зугаа” шоуны энэ жилийн онцлох артистаар 113 тодорч, өчигдөр /2025.05.31/ Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийсэн юм.

Тэгвэл тус шоуны үеэр үзэгчид хоорондоо зодолдож танхайран, улмаар бие биенээ хутгалсан 3 тохиолдол гарчээ. Мөн яруу найрагч Д.Галсансүхийг тайзан дээр шүлэг унших үеэр нь зодож, гэмтээсэн тохиолдол гарсан байна. Цагдаагийн байгууллага дээрх хэргүүдэд шалгалтын ажиллагаа явуулж байгаагаа мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *