“Зуны зугаа” тоглолтын үеэр үүссэн эмх замбараагүй байдлаас болж олон гэмтэж, 3 хүн хутгалуулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан мэдэгдэл гаргажээ. Түүний мэдэгдэлд: Цаашид төв цэнгэлдэх хүрээлэнд тоглогдох бүх тоглолт дээр согтууруулах ундааны зүйлсийг худалдаалахгүй!
2025 оны 6,7,8,9 саруудад нийт 40 гаруй зуны шоуг төв цэнгэлдэх хүрээлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан цэнгэлдэх дотор согтууруулах ундааны зүйл худалдаалахгүй байхаар шийдвэрлэв. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж ая тухтай тоглолтоо үзэх боломжийг бүрдүүлэх үүднээс цэнгэлдэх хүрээлэнгийн дарга миний бие дээрх шийдвэрийг гаргаж байна гэжээ.
Цэнгэлдэх хүрээлэнд цаашид согтууруулах ундаа зарахгүй
