Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд төмөр зам тавьж буй ажиллагсад 24 цагаар ажиллаж байна. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ ажлын явцтай танилцаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр “Монголын төмөр зам” ТӨХК болон гүйцэтгэгч байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

Энэ төмөр замыг Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөжээ. Тус ажилд үндэсний 110 орчим аж ахуйн нэгж, байгууллагын 2500 гаруй ажилчин оролцуулна. Барилгын ажлыг энэ оны 4 дүгээр сарын сүүлчээр эхлүүлж, 9 дүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөн, 24 цагаар ажиллаж байна.
