-
А.Амар “Монголын товч түүх” бүтээлийн шинэ хэвлэлийн нээлт боллоо

Мэргэн сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан “Эрдэм төгс Амар” сангийн санаачилгаар Ардын төрийн нэрт зүтгэлтэн, их бичгийн хүмүүн А.Амарын “Монголын товч түүх” бүтээлийн анхны хэвлэлийн эхийг кирилл үсгийн хөрвүүлгийн хамтаар шинэчлэн хэвлэж, номын нээлтийг 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын санд зохион байгууллаа. Одоогоос 90…
-
2025 оны өвлөн уламжлагчаар Урианхай туульч Н.Дамдиндорж шалгарав

Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон Дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр 1 өвлөн уламжлагчийг шалгаруулдаг уламжлалтай. 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын харьяат “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь…
-
Үндэсний төв номын сан 11 мянга гаруй баринтаг судрыг цахимжуулжээ

Монгол Улсын Үндэсний номын сан болон АНУ-д байрладаг Азийн Өвийн Сан /Asian Legacy Library/ төрийн бус байгууллагын хооронд байгуулсан долоон жилийн хамтын ажиллагааны гэрээ дуусгавар болж тус номын санд “Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төсөл”-ийг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 2018-2025 оны хугацаанд 11.359 баринтаг судрыг бүртгэлжүүлж, 199.986 гарчгийг каталогт оруулсан байна. Үүнээс 9.930 баринтаг судрын…
-
“Би чамд хайртай”-гийн Үрлээ бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд нээлээ. Түүнийг олон нийт “Би чамд хайртай” уран сайхны киноны Үрлээгийн дүрээр сайн мэднэ. Тэрбээр 30 гаруй жилийн турш үндэсний хувцасны өдөр тутмын загварыг судалж, Монголын өв соёлыг орчин үеийн амьдралтай хослуулан бүтээжээ. “Өмсгал” хэмээх нэр нь Өмс/Гал буюу өмсгөлөөрөө…
-
Хүдэр сум соёлын шинэ төвтэй боллоо

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд улсын төсвийн 3,6 тэрбум төгрөгөөр 400 хүний суудалтай, 1.327 м2, хоёр давхар шинэ соёлын төв ашиглалтад орлоо. Уг барилгыг 2024 онд “Ариун-Очир” ХХК барьж эхлээд өчигдөр ашиглалтад хүлээлгэж өглөө. Энэ төв дууны стандарт шаардлагыг бүрэн хангасан, сүүлийн үеийн гэрэл, дуу, тайзны техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Соёлын төвийн нээлтэд Соёл, спорт,…
-
Оросын шилдэг найруулагч “Түүний буруу”-г Монголын тайзнаа тавина

“Про” театр “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх 3 дугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно. Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг,…
-
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ

Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ. Тус музейд хүрээлэнг нэгтгэснээр зохион байгуулалтын бүтэц болон үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй бөгөөд төрийн байгууллагын чиг үүргийн давхардал арилж, Чингис хаан судлалыг хөгжүүлэх, түүний өв уламжлалыг хадгалж…
-
Тэмээн дээрээс наран ойрхон Монголын говийн онцлогийг тодотгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн Дундговь аймгийн Мандалговь хотноо болж байна. Говийн эгэл боргил ахуй, нүүдэлчдийн философи, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, уламжлалт соёл, эдийн засгийг нэгэн дор зангидсан онцгой арга хэмжээ болж байна.Сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах уралдаанд Галбын…

