-
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ оркестрын хаа байсан баруун хойно зогсох Г.Дөлгөөнцагаанд тодхон сонсогдоно. Ятгачин бүсгүй маараа үл ялиг хөдөлгөж засах, зарим нь ноотны хуудсаа эргүүлэх, тэр бүү хэл удирдаачийн амьсгаа авах чимээ хүртэл түүнд хаа нэгтэйгээс ирсээр байлаа. Залуухан удирдаач баруун гараа зөөлнөөр өргөх агшинд энэ бүх чимээ…