-
Намууд дахь “…Хууччуул тойрог руу, “шинэков”-ууд жагсаалтад” нанчилдаан

Ер нь бол аль ч намын хувьд “…Хэн, хаанаас нэр дэвших вэ”, “…Тойрогт уу, жагсаалтаар уу” гэдэг нь аль эрт, 2023 оны сүүл хавиас л хөшигний ард яригдаж эхэлсэн. Гэхдээ энэхүү нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотойгоор явагдсан намуудын тэр хөдөлгөөн өчигдрөөс ил гараад эхэллээ.
-
Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?

Ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох 23 нам, хоёр эвслээс нэр дэвшигчдээ зарлана. Бие даагчид ч мөн тодорно. СЕХ-нд баримт материалыг нь хүргүүлнэ. Тэр болтол намууд хөл хөдөлгөөн ихтэй л байх шинжтэй. Нам дотроо ч бус нам дамнасан үйл явдлууд ч өрнөх төлөвтэй.
-
“Нэр үгүй”-чүүд нэр дэвших эсэхийг явж явж СЕХ мэднэ

Улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж өгснөөр, СЕХ-ноос эцсийн шийдвэрийг зургадугаар сарын 1-ний дотор багтааж гаргана.
-
Ч.Баярцэцэг: Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх дуртай

“С” продакшны бүжигчин, “Move hot” спиннингийн багш, фитнесийн тамирчин Ч.Баярцэцэгтэй ярилцлаа
-
Ээж ээ, амьдрал хааяа ядаргаатай юм аа

Сүүдэртэйгээ тоглон цангинатал инээгээд гүйж байхад дээрээс нурах нь уу гэлтэй бараан үүл хурж ирээд л бороо юу юугүй асгарахад “Бороо орж байна” гээд цангинатал инээд хадаан гүйдэг байсныг санаж байна уу, ээж ээ
-
Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон

Томас Гарон Да Силва (Thomas Garon Da Silva) дөрөвдүгээр сарын 28-нд Төв аймгийн Өндөрширээт суманд хоноглож байхдаа нутгийн иргэнд зодуулжээ. Түүнтэй цахимаар ярилцлаа
-
Б.Цэрэнжав: “Зоос” банк 58 тэрбумын хохирлыг барагдуулалгүй 15 жил болж байна

2009 оны арваннэгдүгээр сарын 24-нд Монголбанкны ерөнхийлөгчийн 659 дүгээр тушаалаар “Зоос” ХК-ийг татан буулгах шийдвэр гаргасан. 2009 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр нь албадах арга хэмжээ авсан тушаал байдаг. Тэгээд 24-ний өдөр нь татан буулгах тухай шийдвэр гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 25-ны өдөр нь бүтцийг өөрчлөн байгуулах тухай тогтоол гаргаж, 100 хүртэлх тэрбум төгрөг гаргачихсан…
-
Н.Эрдэнэхүү: Өглөө ирээд л бөөн стресс. Өвчтөнүүд эмчилгээ, шинжилгээндээ орж, эмчдээ үзүүлэх гээд хэл ам болж байна

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: “Өглөө ирээд л бөөн стресс. Өвчтөнүүд эмчилгээ, шинжилгээндээ орж, эмчдээ үзүүлэх гээд хэл ам болж байна. “Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд л энэ ажилчдыг тамлалаа. Энэ программын өөрчлөлтөө нэгмөсөн хийчихээд ажиллуулж болдоггүй юм уу. Эмчийг нь, сувилагчийг нь, цахимыг нь өвчтөнтэй нь нийлүүлж байгаад “тамлалаа.” Өчнөөн хэллээ, бичиг илгээлээ. Одоо болоогүй юм уу.…
-
“Худал”-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол

Монголчуудын интернэт хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог Digital 2024: Mongolia тайланд дурдсанаар энэ оны эхний байдлаар Монгол Улсын сошиал медиа идэвхтэй хэрэглэгчийн тоо 2.5 саяд хүрчээ
-
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө телевизийн томоохон ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг бараг л “Зоригийн хэргийн захиалагч” гэж ойлгогдохоор хэлсэн.