Category: Нийтлэлчийн булан

  • Монгол Улс AI хөгжүүлэгч болно

    Монгол Улс AI хөгжүүлэгч болно

    Дэлхийн 100 гаруй орны удирдагчид энэ долоо хоногт хиймэл оюун ухааны форумд оролцохоор Парис хотноо цугласан бол Монголын төр, бизнесийн салбарынхан цуглаж хиймэл оюун ухаан, их өгөдлийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэв.  Цахим хөгжил, инноваци харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” хэлэлцүүлэх анхдугаар чуулганыг Төрийн ордонд…

  • Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

    Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

    Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах эсэх асуудлаарх Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр болсон байна. Хуралдааны санал хураалт хаалттай явагдаж, 29 төлөөлөгчийн 17 нь дэмжсэнээр 58.6 хувийн саналаар түүнийг огцруулжээ. Түүнийг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад…

  • Н.Эрдэнэцэцэг: Гэр бүлийн боловсрол гэдэг хувь хүн өөрийгөө олохоос эхэлдэг

    Н.Эрдэнэцэцэг: Гэр бүлийн боловсрол гэдэг хувь хүн өөрийгөө олохоос эхэлдэг

    Өнөөдөр Гэгээн хайрын баярын өдөр тохиож буй учраас Гэр бүл судлаач Н.Эрдэнэцэцэгтэй хайр, гэрлэлтийн талаар ярилцлаа. ————————————————————————- -Хүн бүр хайрыг өөрөөр ойлгож, илэрхийлдэг. Таны бодлоор хайр гэж юуг хэлэх вэ? -Хүмүүс нас наснаасаа шалтгаалж хайрыг олон янзын үйлдлээр илэрхийлдэг. Тухайлбал, хүүхдүүд аав ээжийнхээ өөрт нь илэрхийлж байгаа үйлдлийг хайр гэж төсөөлдөг. Харин насанд хүрсэн хүмүүс,…

  • З.Энхболд: “Энержи ресурс” Засгийн газартай хэлэлцээ хийхдээ илт худал баримт бүрдүүлж байгаад Ухаа худагийг авсан, одоо буцааж өгөх л ёстой

    З.Энхболд: “Энержи ресурс” Засгийн газартай хэлэлцээ хийхдээ илт худал баримт бүрдүүлж байгаад Ухаа худагийг авсан, одоо буцааж өгөх л ёстой

    УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа. ————————————————————————— -Та “Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгсөн” гэж нийгэмд нэлээд шуугиан тарилаа. Эндээс эхлээд ярилцъя? -“Эрдэнэс Таван толгой” таван бүлэг ордтой. “Таван толгой” гэдэг үг нь таван ширхэг толгойн тухай юм л даа. Сүүлийн хэдэн жил энд хайгуул хийгээд, зургаа дахь…

  • Шатахуунаар хараат байх нь цахилгаанаар хараат байхаас илүү аюултай

    Шатахуунаар хараат байх нь цахилгаанаар хараат байхаас илүү аюултай

    Манай улс Оросоос шатахуун болон эрчим хүчний хангамжаараа хараат оршдог орон. Тэр дундаа шатахуун, бензинээр 96 хувь хараат. Хараат байна гэдэг бол бусдын эрхээр л хөдөлнө гэсэн үг. Зах зээлийн нийгэмд хэрэглээгээ бусдаас хараат байлгана гэдэг нь тэдний хүссэн үнээр л худалдан авалт хийж хэрэгцээгээ хангадаг зарчим үйлчилнэ. Магадгүй үнийг нь хангалттай төлсөн ч тэд…

  • Доктор Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй

    Доктор Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй

    ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхантай “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлгийн талаар ярилцлаа. -Та бүхэн гурван жил хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ судалгааг нийгмийн ямар шаардлага, хэрэгцээний дагуу хийсэн бэ? -Одоогоос хэдэн жилийн өмнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож, туршилт явуулах гэж байна гэх хэл ам ард…

  • Ц.Туваан: Хил холболтын хэлэлцээрт гарын үсэг зурж, УИХ соёрхон баталснаар хууль, эрх зүйн шийдвэрүүд дуусна

    Ц.Туваан: Хил холболтын хэлэлцээрт гарын үсэг зурж, УИХ соёрхон баталснаар хууль, эрх зүйн шийдвэрүүд дуусна

    Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваантай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээнд гарын үсэг зурах асуудал болон бусад төсөл хөтөлбөрүүд, нүүрсний экспортын талаар ярилцлаа. -Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээнд хоёр тал маргааш гарын үсэг зурах гэж байна. Олон жил гацсан энэ асуудал ингээд нэг мөр шийдэгдэж байгаа гэж ойлгож болох уу? -Тийм.…

  • Ч.Ганхуяг: Татварын байцаагчид дураараа загнаж, “Дансыг чинь нээгээд өгье, тэдийг өгчих” гэдэг байдал газар авсан

    Ч.Ганхуяг: Татварын байцаагчид дураараа загнаж, “Дансыг чинь нээгээд өгье, тэдийг өгчих” гэдэг байдал газар авсан

    “Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын тэргүүн Ч.Ганхуягтай ярилцлаа. —————————————————————————— -Монгол Улсад татвар бизнес эрхлэгчдийн хувьд дарамт болсон хэвээр байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж та бодож байна вэ? -Татварын улсын байцаагчдын хүнд суртал, дураараа загнадаг байдал хэтэрсэн. Аж ахуйн нэгж дээр очоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, дансыг нь хаадаг.…

  • Цагаан сар дөхөөд зах худалдааны төвүүд хүний хөл ихтэй ч худалдан авалт тааруу байна гэв

    Цагаан сар дөхөөд зах худалдааны төвүүд хүний хөл ихтэй ч худалдан авалт тааруу байна гэв

    Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход 20 хүрэхгүй хоног үлдээд байгаа билээ. Энэ жилийн тухайд нийслэлийн хэд хэдэн байршилд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг…

  • Хос бичигтэн хөтөлбөр “хоосон” зарлиг болох вий

    Хос бичигтэн хөтөлбөр “хоосон” зарлиг болох вий

    Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтөлж эхлээд байна. Эх хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлах, монгол хэмээх ондоошлоо авч үлдэхэд төр, албан хаагчдаас гадна иргэн бүрийн үүрэг оролцоо чухал юм. Монгол Улс хос бичигтэн болохоо…