-
Албан тушаалаа ашиглаж, 5 машин, механизмыг бусдад заржээ

Иргэн Г.М нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниас хүлээлгэн өгсөн 5 машин, механизмыг албан тушаалаа ашиглаж, бусдад заржээ. Үүний улмаас улсын төсөвт 445 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байна. Энэ хэрэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн 7 хоногт Дорноговь аймгийн Замын-Үүд сум…
-
Ц.Чулуунзагдын гэр, албан тасалгаанд нэгжлэг хийхэд, нас барсан Х-ийн гарын үсэгтэй дардас олджээ

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нарын нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан шалгаж эхэлсэн. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт “АТГ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг 2023 оны 1 дүгээр сараас шалгаж эхэлсэн. Арилжааны гэрээ хууль бусаар байгуулж, хахууль авсан…
-
Тунгаа хэтрүүлэн тариа хийж, эхийн савыг задлан, ургийнх нь тархинд цус харвуулжээ

Анхаар! ЭХЭМҮТ бол эх, нярайн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй, үндэсний хэмжээний төв эмнэлэг. Мэргэжлийн байгууллага байх ёстой. Энд дээд зэргийн хүнлэг, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай эмч, сувилагч, асрагч ажиллах ёстой. Гэвч уг эмнэлэгт хүний санаанд багтамгүй, мэргэжлийн бус алдаа олон удаа гарч, байнга давтагдаж, Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглож байна. Үүнийг…
-
Ханбогдын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр, ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарыг баривчлаад байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр, Эрчим хүчний яамны Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарыг ЭЦА өчигдөр орой баривчиллаа. Ц.Сайхандэлгэр Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр барьсан Дулааны цахилгаан станцын тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт ажилласан юм байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлж, авлига авсан байж болзошгүй баримт хуулийн байгууллагынхны гарт оржээ. Ц.Сайхандэлгэрийн…
-
Танхай, хулгай багасчээ

Улсын хэмжээнд энэ оны 8 дугаар сард нийт 258.138 зөрчил бүртгэгджээ. Үүнийг 7 дугаар сартай харьцуулахад 3,2 хувиар өссөн байна. Нийт зөрчлийн 64.9 хувь нь нийслэлд, 35.1 хувь нь орон нутагт гарсан байна. Үүнээс 98.7 хувийг ЦЕГ, 1.3 хувийг ГЕГ, ТЕГ, Гадаадын иргэн, харьяатын газар, ОБЕГ зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ. Зөрчил гаргасан…
-
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хэргийг ирэх 7 хоногт прокурорт шилжүүлнэ

“Таван богд” компанийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” компанийн захирал Б.Амарсайхан нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Канте” шөнийн цэнгээний газрын гадна энэ оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, хүн зодож, хэвтэрт оруулчхаад, гадаад руу оргон зайлсан. Түүнийг Олон улсын цагдаагийн байгууллага (Инперпол)-оор дамжуулан, Дэлхий даяар эрэн сурвалжилж байгааг өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар…
-
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг цагдан хорьжээ

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нь АТГ өнгөрсөн шөнө /2025.09.10-11/ нэгжлэг хийжээ. Нэгжлэг үүрийн 03:00 цаг хүртэл үргэлжилж, бүх бичиг баримт, компьютерыг нь хураан авсан байна. Ингээд Ц.Чулуунзагдыг баривчлан, ШШГЕГ-ын Цагдан хорих төвд хүргэжээ. Түүнийг цагдан хорих хугацаа 48 цаг. Түүний дүү Ц.Ламжав “Админерал” ХХК-иараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн хагас коксжих…
-
ЭМДС 200 тэрбумын өрөнд унасны шалтгааныг олохоор ЗГХЭГ шалгалт хийж байна

Эмнэлгүүд 2024 онд ЭМДС-гаас авлагаа авч чадалгүй, өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэхгүй болоход хүрсэн. Тиймээс 2025 оны төсвөөс эмнэлгүүдэд 316 тэрбум төгрөг төлжээ. Ийн 2025 онд хэрэглэх мөнгөнөөсөө 2024 оны өрөнд өгсөн тул энэ онд эмнэлгүүдэд квот тогтоож өгсөн юм байна. Гэтэл эмнэлгүүд дахиад ЭМДС-гаас 200 тэрбум төгрөгийн авлагатай болж, ЭМДС 200 тэрбумын өрөнд унаад байна. Энэ…
-
Д.Дашзэвэг: Миний хүү эдгэх боломжгүй гэмтэл авсан

Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Баатарсайханы Амарсайхан нарт зодуулсан хохирогч хүүгийн аав Д.Дашзэвэгээс сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа. -Хүүгийн чинь биеийн байдал ямархуу байна вэ. Солонгост ямар хагалгаа хийлгэсэн бэ? -Зөрүүтэй мэдээлэл гадуур яваад байх шиг байна. Яллагдагчийн ар гэр манай хүүг “Эрүүл саруул эдгээд ирчихсэн. Зүгээр явж байгаа” гэсэн мэдээлэл түгээсэн. Эдгэх боломжгүй гэмтэл авсан. Нүүрний…
-
Хөвсгөл Онцгой комисс: Өвчтөн үнэнээ хэлээгүйгээс эмч нар хавьтагч болсон

Хөвсгөл аймагт тарваган тахлын халдвар авсан эхний өвчтөн нас барсан. Тэрээр бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдэхдээ тарваганы арьс өвчсөн тухайгаа мэдээлээгүй, үнэнээ хэлээгүй гэнэ. Үүний улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн 14 ажилтныг 1-р хавьтал болгож, эрсдэлд оруулсан байна. Тэдгээр эмч, сувилагчийг Халдвартын тасагт тусгаарлан, хянаж байгаа. Тэдний оронд Булган, Орхон аймгаас мэргэжлийн эмч, сувилагч татан…