-
Хар тамхины 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ

НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах. сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан Ч.Х, Б.М нарт холбогдох хэргийг Хар тамхитай тэмцэх газар шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн юм. Улсын яллагч эл хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол,…
-
Иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан 32.4 сая төгрөгийн хохирол учруулжээ

Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан М.П, Б.Х нар үгсэн хуйвалдаж, нэр бүхий иргэдийн газрыг луйварджээ. Тэд уг иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан, тэдний нэр дээрх газрыг худалдан авч буй мэтээр хуурамч худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрсдөдөө давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн Г.Г-тэй үгсэн хуйвалдаж, иргэдэд гадаад…
-
Вакцин авах нэрээр 3.9 тэрбум төгрөг завшжээ

Нийтийн албан тушаалтан Д.Т, З.Б нар гэнэт хөрөнгөжсөн үндэслэл болон хөрөнгө, орлогоо АТГ-т нотолж чадаагүй байна. Д.Т 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан боловч уг мөнгийг хаанаас яаж олсноо тайлбарлаж чадаагүй аж. Мөн их хэмжээний мөнгөнийхөө эх үүсвэрийг ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлэлгүй, нуун дарагдуулжээ. Түүнээс АТГ-ын ажилтнууд хөрөнгө, орлогын эх үүсвэрээ нотлохыг шаардахад, хууль…
-
Хийх ёстой ажлаа 223.9 сая төгрөгийн хахууль авч хийжээ

Нийтийн албан тушаалтнаар ажилласан байсан Я.Б төсөл хэрэгжүүлсэн гэрээ дүгнэсэн акт үйлдэхдээ тухайн төслийг хэрэгжүүлсэн нэр бүхий компанийн барьж ашиглалтад оруулсан орон сууцнаас хямд үнээр худалдан авахаар тохиролцжээ. Тэр бол төрийн албан хаагч. Төсөл хэрэгжүүлсэн компанийн гэрээг дүгнэж, акт үйлдэх нь түүний хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүрэг. Гэтэл тэрээр уг компанийг өөрт нь хямд…
-
Хүн хөнөөсөн 2 хэргийг шалгаж дуусжээ

Монгол Улсын хэмжээнд энэ оны 1-8 дугаар сард хүн хөнөөсөн 116 хэрэг гарчээ. Үүний 58 хэрэгт нь сэжигтэн этгээд сүх, хутга, хайч ашиглан, хүн хөнөөсөн байв. Өнгөрсөн 4-р сарын 16-нд нийслэлийн Баянгол дүүрэгт иргэн З-г хутгалан хөнөөсөн бол 6-р сарын 22-нд иргэн Б-г баруун гарын булчин, цээжинд нь 2 удаа хутгалан хөнөөсөн хэрэг гарсан юм.…
-
Цагаан-Уулд тарваган тахалтай 3 хүн бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваган тахлаар 9-р сарын 3-нд 1 хүн өвчилж, нас бараад байна. Тухайн иргэн Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг дахь тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэснийг тогтоожээ. Түүний ойрын хавьтлуудад хяналтын шинжилгээ хийхэд 22 хүний хариу эерэг гарсан байна. Тэдний 3-ынх нь бие дунд, 18 нь хэвийн байгаа бол…
-
Ахуйн зориулалтаар, зөвшөөрөл авч агнасан тарвагаа өөр газар луу тээвэрлэж болохгүй

2025 оны 8 дугаар сарын 4-нд нийслэлийн засаг дарга хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу Экологийн цагдаагийн алба, НЦУГ, ТЦА, НОБГ, НБОГ, ЗӨСҮТ хамтран нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт хийж байна. Өнгөрсөн 1 сарын хугацаанд 37 иргэн агнасан 162 тарвага Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг…
-
Дугааргүй, хуурамч дугаартай машин унах нь олширчээ

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж, машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ээлжлэн, замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон машиндаа хуурамч дугаар зүүн, хөдөлгөөнд оролцох нь олширч байна. Иймд, дээрх зөрчилд өнөөдрөөс хариуцлага тооцож эхэллээ. ТЦА-ны хөдөлгөөн зохицуулагчид биечлэн болон камерын хяналтын системээр уг зөрчлийг илрүүлж, арга хэмжээ…
-
ЦЕГ: 5-р ангийн 3 охиныг 7-р ангийн 3 хүүхэд хутгалсан гэдэг нь худал

“Баянзүрх дүүргийн дугаар хорооны … сургуулийн 7 дугаар ангийн 3 хүүхэд 5 дугаар ангийн 3 охины элэг, ходоод хэсэгт хутгалсан” гэх бичлэг энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас нийтэлжээ. Эл мэдээллийг цагдаагийн байгууллага шалгасан байна. Шалгалтаар тус цахим хуудсыг ашигладаг иргэн Б нь “.. гудамжинд явж байгаад хажуугаар зөрсөн…
-
1 айлын 2 гэр шатжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд өнгөрсөн шөнө айл шатаж, 1 айл гэр оронгүй боллоо. Энэ тухай дуудлагыг гал сөнөөгчид 9-р сарын 2-ны 00:31 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ын эзэмшлийн 5 ханатай 2 гэр эд зүйлийн хамт бүрэн шатаж байсан аж. Уг галд хүн өртөөгүй…