Category: Баримт тайлбар

  • Бусдыг төөрөгдүүлж 23,8 сая төгрөг залилжээ

    Бусдыг төөрөгдүүлж 23,8 сая төгрөг залилжээ

    Прокурорын байгууллага 8 дугаар сарын 25-29 хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53.781 эрүүгийн хэрэгт хянажээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1827 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.  Үүний 1 нь иргэн М.Э, Д.И нарт холбогдох хэрэг юм. Тэд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар…

  • Гадаадаас мансууруулах бодис оруулж иржээ

    Гадаадаас мансууруулах бодис оруулж иржээ

    Иргэн Э.С мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан, улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогджээ. Уг бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан аж. 126,1 грамм бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж энэ хэргийг шалгасан цагдаагийн байгууллага тогтоожээ. Түүнтэй хамт У.М гэх хүнийг прокурор энэ хэрэгт…

  • ББСБ-аасаа 1.2 тэрбум төгрөг завшжээ

    ББСБ-аасаа 1.2 тэрбум төгрөг завшжээ

    Банк бус санхүүгийн нэгэн байгууллагын санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Д.Л албан тушаалаа ашиглан, байгууллагынхаа эд хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө завшжээ. Тэр ингэж олсон мөнгөө криптовалют болгон хувиргасан байна. Бусдын хөрөнгө завшсан, мөнгө угаасан энэ хэргийг цагдаагийн байгууллага шалган тогтоож, прокурорт шилжүүлэв. Эл хэрэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1,…

  • Биеэ үнэлэгч зуучилж, орлогыг нь хуваадаг байжээ

    Биеэ үнэлэгч зуучилж, орлогыг нь хуваадаг байжээ

    Нэр бүхий үйлчилгээний газрын менежер М.А тусгай үйлчилгээтэй өрөөгөөр үйлчлүүлсэн иргэдэд биеэ үнэлэгч зуучилж өгдөг байжээ. Тэр үүнийхээ хариуд тухайн биеэ үнэлэгчийн олсон орлогын тодорхой хувийг авдаг байжээ. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

  • Фэйсбүүкээр хүн занаад, хэрэгт холбогджээ

    Фэйсбүүкээр хүн занаад, хэрэгт холбогджээ

    Иргэн Г.Н өөрийн фэйсбүүк хаягаас өөр хүний фэйсбүүк хаяг руу “Чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлжээ. Нөгөө хүн нь уг чатыг нь хадгалан авч, цагдаагийн байгууллагад хандсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалган, Г.Н-ыг хүн дарамталсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болохыг тогтоож, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.…

  • Хуурамч гадаад паспорт гаргаж өгчээ

    Хуурамч гадаад паспорт гаргаж өгчээ

    Б.Б, Б.Э нар нийслэлийн нэгэн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа бусдад Монгол Улсын үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргаж өгчээ. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгснийхөө хариуд хахууль авсныг АТГ тогтоосон байна. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх,…

  • Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Тендерт шалгарахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагын албан тушаалтнуудад нийт 155 сая төгрөгийн хахууль өгсөн Б.Д, нийтийн албан тушаалтан Л.Б -д 100 сая төгрөгийн хахууль өгсөн “Ө” компанийн гүйцэтгэх захирал Д.Б, Ц,Б нарт холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тус байгууллагын нийтийн албан тушаалтан Л.Б, Э.Б, Г.А нар тухайн…

  • Ерөнхийлөгч нарын нэрээр иргэдийг залилдаг болжээ

    Ерөнхийлөгч нарын нэрээр иргэдийг залилдаг болжээ

    Цахим залилагчид иргэдийн хувийн мэдээллийг олж авахын тулд хиймэл оюун ашиглаж эхэллээ. Тэд олны танил эрхмүүд болон Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчийн дүрс бичлэгийг ашиглахдаа хэлсэн үг яриаг нь хиймэл оюунаар өөрчилдөг болжээ. Ерөнхийлөгч, дуучин, жүжигчин хүмүүс өөрсдөө ямар нэг сугалаанд оролцон, их хэмжээний мөнгө хожсон, хадгаламжаа өсгөсөн, хөрөнгө оруулалт татсан тухайгаа ярьж буй мэт…

  • Гадаадад байгаа монголчууд цахим сугалаа явуулж, монголчуудаа залилж байна

    Гадаадад байгаа монголчууд цахим сугалаа явуулж, монголчуудаа залилж байна

    Сүүлийн үед цахим орчинд хүмүүс “Хусаад хож” гэж ятгасан лаив их хийж байна. Ийм сугалаанд оролцож залилуулсан гэх иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргах болжээ. Цахим орчинд сугалаа танилцуулан, шууд дамжуулахад нь сугалаа авсан иргэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, өөрөөс нь гадна мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж…

  • Суудлын машин галт тэрэгтэй мөргөлджээ

    Суудлын машин галт тэрэгтэй мөргөлджээ

    Улаанбаатар хот дахь Таваншарын “Номин” агуулах худалдааны төвийн урд талд өнөөдөр /2025.08.27/ 10:00 цагийн үед “Приус” маркийн машин галт тэрэгтэй мөргөлджээ. Уг ослын улмаас “Монос”-ын уулзвар болон Таваншарын нүхэн гарц хоорондох авто замд түгжрэл үүссэн байна. Осолд хүн өртөөгүй гэнэ. Галт тэрэг хэзээ ч зогсож амжихгүй. Харин машин зогсож чадна. Учир нь галт тэрэг яаралтай тоормослоход 800-1000…