-
“Цемент шохой” компанийн 3.4 тэрбум төгрөгийг АТГ нөхөн төлүүлээд байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нараас бүрдсэн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, цементийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж, өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн…
-
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 2 этгээдийг гадаадаас баривчилжээ

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг Интерполын шугамаар Монгол Улсад албадан авчирлаа. Тэдний 1 нь Япон, нөгөө нь Турк улсад оргон зайлсан байжээ. Интерполын Улаан булант зараар олон улсад эрэн сурвалжилж байсан М-ыг 12-р сарын 4-нд Япон улсаас албан авчрав. Тэр 2023 онд Эрүүгийн хуулийн 16.3.1-д “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан…
-
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг цагдан хорьжээ

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ өчигдөр баривчилж, 48 цаг цагдан хорьжээ. Түүнийг компанийнхаа оффисыг хууль бусаар худалдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй аж. Түүнийг 2024.02.28-нд Засгийн газрын ээлжит хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, маргааш нь “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирлаар томилсон юм. Э.Ганхүүг Оюутолгойн бүлэг…
-
Нууранд живсэн машиныг татан гаргав

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багт орших Баян нууранд 11-р сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын машин живжээ. Уг машиныг татан гаргуулахаар иргэн Л 12-р сарын 3-ны өдрийн 15:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангид хүсэлт гаргажээ. Үүний дагуу аврагчид уг машиныг татан гаргах ажиллагааг…
-
9 албан тушаалтан зөрчил гаргасныг АТГ тогтоожээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 12 дугаар сарын 1-5-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 503 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 240 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоо 263 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын…
-
Монголоос алдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа

Тарбозаврбатаар, Теропод, Орнитомимозавр, Гидрозавр зэрэг 70-65 сая жилийн тэртээ Монголын говьд амьдарч байсан үлэг гүрвэлийн 29 багц чулуужсан олдворыг Франц улсаас Монгол Улсад эгүүлэн өгөх хэлэлцээнд гарын зсэг зурлаа. Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2025…
-
20 жил мөрийтэй тоглоом ажиллуулж 400 гаруй тэрбум төгрөг эргэлдүүлжээ

Урт хугацааны турш хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, хууль бусаар олсон орлогоо нуун далдлах зорилгоор хөрөнгө оруулалт хийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлжээ. Энэ хэрэгт Монгол Улсын иргэн М, Н, П нарыг холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа бөгөөд тухайн этгээдүүд нь 20 гаруй жилийн турш мөрийтэй тоглоом зохион…
-
“Шинэ Улаангом” зах мэргэжлийн цахилгаанчингүй, шүүхийн маргаантай байжээ

Өвлийн хүйтэнд олон давхар зузаан хувцастай өдөржин гадаа зогсож, наймаа хийдэг худалдаачдын эрүүл мэнд, тав тухыг, худалдан авагчдын хүнсний аюулгүй байдлыг бодолцон Засгийн газар 2013 онд Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг 10 аймагт битүү зах барихаар шийдэн, 9.7 тэрбум төгрөг төсөвлөж байв. Тендерийг нь Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж, тухайн ондоо зарим захыг ашиглалтад…
-
Шатсан “Шинэ Мөрөн” захын үнсэн дундах баримт

Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” зах хавар, Увсын “Шинэ Улаангом” зах өвөл шатлаа. Эдгээр зах бол орон нутгийн өмч. Татвар төлөгчдийн мөнгөөр байгуулсан 2 зах ганцхан жилд 7 сарын зайтай шатсан нь орон нутгийн өмчид эзэн байхгүй байгаагийн илрэл. Хэн нэг бизнесмэн байгуулаагүй, орон нутгийн төсвөөс мөнгийг нь гаргаж байгуулсан, орон нутгийн өмчид бүртгэлтэй ийм зах…
-
Зогсоолд тавьсан машин гулсаж унажээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ойролцоох зам дагуух дэнж дээр тавьсан машин гулсаж, авто зам руу унасан осол гарчээ. Азаар машин дотор, зам дээр хүн байгаагүй аж. Жолооч нар тээврийн хэрэгслээ зогсоол дээр тавихдаа гар тоормосоо бүрэн татаж, аюулгүй байдлаа хангахыг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа.