Category: Баримт тайлбар

  • Ажилласан масло дахин боловсруулах үйлдвэр шатжээ

    Ажилласан масло дахин боловсруулах үйлдвэр шатжээ

    Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр өчигдөр орой шатлаа. Энэ тухай дуудлага 18:59 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангид иржээ. Иргэн Э-ын эзэмшлийн 15х30 метрийн хэмжээтэй, ажилласан масло дахин боловсруулах үйлдвэрийн барилга уг галд бүрэн шатсан байна.

  • “Макс групп” санхүүжилтийн хоригт орлоо

    “Макс групп” санхүүжилтийн хоригт орлоо

    Европын сэргээн босголт хөгжлийн банк “Max Group”-н охин компаниуд болох “Макс Импекс”, “Хан Алтай Ресурс” компани, мөн тэдэнтэй холбоотой 22 компанийг өөрийн санхүүжилттэй аливаа төсөлд оролцох эрхийг 4.5 жилээр хаслаа. Тус банкны Ёс зүйн хяналтын газрын хийсэн мөрдөн шалгалтаар, тус компаниуд төслийн шийдвэр гаргалтад нөлөөлөх зорилгоор банкны ажилтнуудад авлига өгөхийг завдсаныг тогтоожээ. . Авлигын хэрэгт…

  • Төрийн байгууллагын хүнд суртал, ёс зүйн тухай гомдол, мэдээллийг шалгав

    Төрийн байгууллагын хүнд суртал, ёс зүйн тухай гомдол, мэдээллийг шалгав

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 11 дүгээр сарын 17-21-нд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Боловсролын яам, АШУҮИС, ШУТИС, “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Ашид” ХХК зэрэг байгууллагад ажиллав. Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг…

  • “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг цагдан хорьжээ

    “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг цагдан хорьжээ

    Нийслэлийн Прокурорын газар яллагдагч Ц.Ламжавыг цагдан хорихоор саналаа Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хүргүүлсэн байна. Үүнийг тус шүүх хүлээн авч, Ц.Ламжавыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, өмнөх таслан сэргийлэх арга хэмжээг зерчсөн гэх үндэслэлээр цагдан хорьжээ. “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр яллагдагчаар…

  • Усны нөөцгүй газар мод тарьснаар компаниуд олон тэрбумын хохирол амсжээ

    Усны нөөцгүй газар мод тарьснаар компаниуд олон тэрбумын хохирол амсжээ

    Энэ намрын мод тарих өдрүүдийн үеэр Хөгшин Орхон голын ойролцоо мод тарьсан уул уурхайн төрийн өмчит болон хувийн хэвшил, төрийн байгууллагуудын дунд усны хэрүүл болж байхтай таарсан юм. Учир нь тэдний тарьсан мод усалгаа муугаас 50 хувь нь үхсэнээс болжээ. Энэ газар бол Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 10 гаруй км газарт орших Их хаадын өлгий…

  • Нийтийн 3 албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлэв

    Нийтийн 3 албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлэв

    Нийслэлийн Прокурорын газар нийтийн албанд ажиллаж байхдаа хэрэг хийсэн 3 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ. Үүнд: – О.П нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн, бусдад цалин, урамшуулал, ээлжийн амралтын мөнгө олгосон байна. Мөн байгууллагадаа засвар хийлгэхээр тендер зарлаж, төлбөрийг нь нэр бүхий компани луу шилжүүлсэн хэрнээ засварын ажлыг албан…

  • Угаарын хийд хордсон 112 хүн эмнэлгийн тусламж авчээ

    Угаарын хийд хордсон 112 хүн эмнэлгийн тусламж авчээ

    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 11-р сарын 11-24-ний хоорондох угаарын хийтэй холбоотой дуудлагыг өнөөдөр танилцууллаа. Энэ хугацаанд угаарын хийд хордсон 112 хүн эмнэлгийн тусламж авчээ. Сайн мэдээ гэвэл хүн нас бараагүй байна. Угаартсан хүмүүсийн 8%-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Угаартсан хүмүүсийг харьяаллаар нь танилцуулъя.

  • Зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоожээ

    Зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоожээ

    Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон тус дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоосон байна. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/840 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр…

  • Сурроны 48 ослын улмаас 32 хүүхэд хохирчээ

    Сурроны 48 ослын улмаас 32 хүүхэд  хохирчээ

    Тээврийн прокурорын газар 11 дүгээр сарын 1-ний байдлаар хүүхэд суррон унаж яваад, зам тээврийн осолд өртсөн ослыг судалжээ. Сурронтой холбоотой 48 ослын улмаас 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 12 хувиар нэмэгджээ.  Ослын улмаас 21 хүүхэд хөнгөн, 7 хүүхэд хүндэвтэр, 4 хүүхэд хүнд гэмтсэн байна.…

  • Төөрч, машин нь цасанд сууж, дугуй нь хагарчээ

    Төөрч, машин нь цасанд сууж, дугуй нь хагарчээ

    Завхан аймгийн Отгон сум Баянбулаг багийн Ар-Элстэй гэдэг газраас Улиастай сум руу 11-р сарын 18-ны өдрийн 17:00 цагийн орчим “Тоёота приус-20” загварын суудлын автомашинтай явсан иргэн Э сураггүй болсон тухай дуудлага 11-р сарын 19-ний өдрийн 14:25 цагт аврагчдад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн тасаг түүнийг эрэн…