-
87 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тайлагнаж мөнгө угаажээ

Х.Х, Х.Ц, Г.А нар нь бүлэглэн 2019-2023 онуудад өөрсдийн нэр дээр 53 хуулийн этгээд үүсгэн байгуулж, 107 хуулийн этгээдэд нийт 87 тэрбум 662 сая төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 944 ширхэг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, цахим тайлангийн системд тайлагнаж, санхүүгийн хуурамч баримтуудыг нэр бүхий хуулийн этгээдүүдэд өгсөн гэмт хэргийг зохион байгуулалттай үйлджээ. Энэхүү хэрэгт Эрүүгийн хуулийн…
-
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр урьдчилан хэлэлцээд, прокурорт буцаалаа. Түүнийг яллахад шаардлагатай нотлох баримт хангалтгүй, зарим баримтыг бэхжүүлэхэд алдаа гарсан хэмээн шүүгч үзэж, өмгөөлөгч нарын зарим саналыг хүлээн авав. Түүнд Эрүүгийн хуулийн 22.12-1, 18.6-2.3-т заасан хэргээр АТГ 2024 онд эрүүгийн…
-
Нийт шүүгчид гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй танилцана

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг өнөөдөр товложээ. Энэхүү хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас санаачилж Хууль зүй, дотоод хэргийн яамаар уламжлуулан ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл”, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн “Гэр бүлийн тухай хуулийн төсөл”-тэй танилцах юм.
-
“Ногоон автобусны” А.Ганхуягийн 1 үйлдлийг шүүх хэрэгсэхгүй болгожээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн, 10 дугаар сарын 23-30-ны хооронд хянан хэлэлцэв. Ингээд гаргасан шийдвэрээ өнөөдөр танилцууллаа. Шүүхийн шийдвэр: 1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Мөнх-Эрдэнэ,…
-
Туршилтын ажилчинг үндсэн ажилчнаар авахгүй байж болно

Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэгийн эрхлэгч 2025 оны 01 сарын 20-нд Б/05 дугаартай тушаал гаргаж, манаач Т-г ажлаас нь чөлөөлжээ. Т тус цэцэрлэгт туршилтаар ажиллаж байсан аж. Туршилтын 3 сарын хугацаа дууссан ч түүнийг үргэлжлүүлэн 1 сар гаруй ажиллуулжээ. Ингээд нийт 4 сар гаруй ажилласны дараа түүнийг “Туршилтын хугацаа дууссан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид…
-
Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид АТГ-аас мэдэгдэх хуудас хүргүүллээ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахын тулд…
-
“Ногоон автобусны” А.Ганхуягт оноосон ялаа шүүх 10:30 цагт танилцуулна

“Ногоон автобусны” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 дугаар сарын 23-нд эхэлж, 2025.10.28-нд дууслаа. Одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж дууссан тул өнөөдөр (2025.10.30) нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 10:30 цагаас шийдвэрээ танилцуулна. Нийтийн тээврийн парк шинэчлэх зорилгоор 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын…
-
Үрчилсэн хүүхдээ 11 нас хүртэл өсгөсөн тул тэтгэвэр тогтоолгож болно

Иргэн С өөрийгөө “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэсэн шаардлагыг хангасан” гэж үзэн, 50 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ханджээ. Гэтэл НДХ “…С нь 3 хүүхэд…
-
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг булаацалдсан “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгов

“Кью Эс Си” ХХК Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийг энэ сарын 28-нд хянан хэлэлцээд, шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “Засгийн газар үндэсний баялаг, төрийн…
-
ШТС-д ажилласан бол хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтооно

Иргэн Д.Оюун нийт 21 жил 8 сар хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Тэрээр “Сод Монгол групп” ХХК-д нярав, “Тэс петролиум” ХХК-д нярав, нефть хангамжийн операторчноор нийтдээ 9 жил 6 сар ажилласан байна. Тиймээс хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт ханджээ. Тус аймгийн Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл түүний өргөдлийг…