-
Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар Танхимын Ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхийн саналаар сонгодог бөгөөд танхимийн шүүгчид санал нэгтэйгээр Монгол улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна. Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд, 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2025-2026 онд тус…
-
Цэцэрлэгийн эрхлэгч, ня-бо нар улсын төсвөөс 15.7 сая төгрөг завшжээ

Нийслэлийн … дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.О, нягтлан бодогч Ц.Б нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаад, Сүхбаатар дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэд нэгэн компанитай бохир ус соруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, цэцэрлэгийнхээ бохирыг соруулуулж байжээ. Ингэхдээ бохир ус сорсон тоо, хэмжээг нэмж бичин,…
-
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “УТ” ХХК-ийн удирдах албан тушаалтан А.Э-г их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдуулан АТГ шалгаж дуусжээ. Түүнд улсын яллагч Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн…
-
Сэлэнгийн гаалийн байцаагчид холбогдох хэргийг шалгаж дуусжээ

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч Я.Г архи, согтууруулах ундаа тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, С.Э, Б.Б нарт давуу байдал бий болгосон хэрэгт холбогдлоо. Түүнд холбогдох уг хэргийг АТГ Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дугаар зүйлийн 3…
-
Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ гаргуулах гээд хэрэгт холбогджээ

Баянхонгор аймгийн нийтийн албан тушаалтан С.Х байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах, өөртөө давуу байдал бий болгох үүднээс худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, гэрчилгээ гаргуулан авчээ. Тэр уг гэрчилгээг гаргуулахдаа бусдад хахууль өгсөн аж. Түүний эл хэргийг АТГ шалгаж дусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын…
-
ЦЕГ:Төрийн ордонд боловсролын сайдыг цохиж биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг шалгаж байна

Энэ сарын 27-ны өдөр төрийн ордонд Боловсролын сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар маргалдаж гар зөрүүлсэн тухай мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл энэ асуудлаар Цагдаагийн байгууллага тайлбар мэдээлэл өглөө. “Монгол Улсын төрийн ордонд боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авсан.…
-
ЦЕГ: Гардан тулааны аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Гардан тулаан”-ы аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 03 дугаар 27,28-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулж байна. Тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, Монголын гардан тулааны холбооны дэд тэргүүн, бригадын генерал Д.Баасандамба,…
-
Танхайрах зөрчил нэмэгджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Дархан, Баянмөнх, Бор-Өндөр, Галшар суманд 2024 онд үйлдэгдсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалсан байна. Нийт 571 зөрчлийн 49.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн, 15.2 хувь нь хүний биед халдсан, 7.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил байна. Үүнээс зонхилон…
-
Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврын хүрээнд 2024 онд 500 сая доллар эргэлджээ

Засгийн газраас өргөн барьж байгаа Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоомыг зөвшөөрөх тоглоомын тооноос хасах зохицуулалт оруулжээ. Энэ зохицуулалтыг мөн Эрүүгийн хуульд оруулах юм байна. Анх удаа санаатай болон санаандгүйгээр цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот мөрийтэй тоглоом анх удаа тоглосон бол Зөрчлийн хуулиар 1 удаа торгох гэнэ.…
-
Угаасан 16 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв

Нийслэлийн Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хууль бусаар гянтболд олборлосон, хахууль өгсөн гэх хэргийг 3 дугаар сарын 12-19-нд шүүн хэлэлцлээ. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах, хахууль өгөх, хахууль авах, битүүмжилсэн эд хөрөнгө устгах гэмт…