-
2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажил эхэлжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 419 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 137 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 282 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж…
-
Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүгч нар тангараг өргөв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналд үндэслэн, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг томилсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 193 дугаар зарлигаар нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдсон Пүрэвсүрэнгийн Тулга, Баттөмөрийн Болормаа, Ганбаатарын…
-
1,5 тэрбумаас бага орлоготой бол татварын 90%-ийг чөлөөлнө

“Ө” ХХК 2024 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын жилийн эцсийн тайлангаар 1,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой байжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу ногдуулсан албан татвараас 90 хувийн хөнгөлөлт эдлэх тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст гаргахад “Ө” ХХК болон түүний харилцан хамааралтай “У”ХХК-ийн нийт…
-
О.Уламсайхан: Намайг яаж ч оролдоод миний сэтгэлзүй тогтвортой

“Ноорог”-ийн гэх тодотголтой О.Уламсайханд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрөгч 12 дугаар сарын 26-нд шүүхэд шилжүүлсэн тухай мэдээллүүд хэвлэлүүдээр хөвөрч байна. Түүнийг өөрийн найз охин Т-г амиа хорлоход хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн 10.4.1 буюу “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай асуудал хөндөгдөж байгаа юм. Тэгвэл О.Уламсайхан…
-
ШЕЗ-ийн даргаар П.Золзаяаг сонголоо

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76.4-д “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо 1 жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн заажээ. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг сонгох зөвлөл өнөөдөр (2026.01.02) хуралдаж, гишүүн Пунцагийн Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгов.
-
Дотоодын цэргийн штабт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийнэ

Дотоодын цэргийн дугаар ангид цэргүүд нэгнээ зодсон хэрэг гарч Монгол Улсын Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэд салбарын үйл ажиллагаа, хууль дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн анги, салбарын үйл ажиллагаа, хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн…
-
Нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн хуулиуд

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хууль тогтоомжоос багцлан хүргэж байна. https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227025052 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227143132 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434225418322 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227259782 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432520199262 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17433086877162 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141914622781 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17356246681231 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432860571372 https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434330832262
-
Өнөөдрөөс хиймэл оюунаар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж эхэллээ

Тээврийн цагдаагийн алба хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар өнөөдрөөс эхлэн, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг хиймэл оюун ашиглан бүрэн хянах ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк…
-
Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 16 гомдол АТГ-д иржээ

Авлигатай тэмцэх газар 2025 оны 12 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 57.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ. Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс…
