-
1-18 настай хүүхдэд тарьж болдог “Метоклопрамид” тариаг зах зээлээс буцаан татжээ

БНХАУ-ын “Гюзхоу тианди фармацютикал” үйлдвэрт үйлдвэрлэсэн “Метоклопрамид” нэртэй 2502026 цувралын дугаартай 10мг/2мл хэмжээтэй тарилгыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зах зээлээс эргүүлэн татаж байна. “2028 оны 2-р сард хугацаа нь дуусна” гэж хайрцаг дээрээ бичсэн уг тариаг Эм шинжлэх лабораторид шинжлэхэд, шаардлага хангаагүй аж. Тиймээс уг тарилгыг 8-р сарын 6-26-ны хооронд эмийн сан, эмнэлэг гэх мэт…
-
Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, өндөр настан голдуу хэрэглэдэг “Дае-Кал” шахмал эмийг устгаж байна

Инденез улсын “PT. Caprifamindo Laboratories” үйлдвэрт үйлдвэрлэсэн FE8665 цувралын дугаартай “Дае-Кал” шахмал эмийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар худалдаанаас эргүүлэн татаж байгаагаа зарлалаа. Уг эмийг Эм шинжлэх лабораторид 2026.08.11-нд шинжлүүлэхэд шаардлага хангаагүй аж. Тиймээс эрсдэлийн II ангилалд тооцож, зах зээлээс эргүүлэн татаж, устгаж байгаа аж. Иймд FE8665 цувралын дугаартай “Дае-Кал” эмийг хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулъя. Энэ…
-
11 хүнд хууль бусаар газар эзэмшүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.Б, Б.У нар нийслэлийн нэгэн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчаар ажиллаж байхдаа иргэн Э.М-тэй бүлэглэн, ойн сан бүхий газарт нэр бүхий 11 иргэнд тус бүр 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай дүүргийн засаг даргын А/799 дугаар захирамж гаргуулжээ. Бусдад хууль бусаар газар эзэмших нөхцөл бүрдүүлж, давуу байдал бий болгосон энэ…
-
Дагавар хүүхдээ алахыг завдсан хойд эцгийг шүүхэд шилжүүллээ

Хойд эцэг Н.Б 9 настай дагавар хүүхдээ биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж аюултай нөхцөл байдалд оруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ. Ийм аргаар дагавар хүүхдээ алахыг завдсан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (хүнийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
-
“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригийг суллаж, хилээр гарахыг нь хориглов

“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригийг суллаж, Улаанбаатар хот, Монгол Улсаас гарахыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хориглолоо. Нийслэлийн Прокурорын газар яллагдагч В.Ганзоригийг цагдан хорих хугацааг сунгуулахаар тус шүүхэд хандсан байна. Уг саналыг уг шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал,…
-
1185 ш мөнгөн зоос, 29 ш мөнгөн ембүү, 1 мөнгөн гулдмай хураан авчээ

Түүх, соёлын биет өвийн хадгалах, хамгаалах горим зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэсэн, хадгалсан зөрчлийг хууль сахиулах байгууллага болон соёлын өвийн хяналтын улсын байцаагч хамтран илрүүлжээ. Тэд хэргийн газарт үзлэг, шалгалт хийхэд тухайн хүний эзэмшлийн байр, тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, мөнгөн ембүүний хугархай 3 ширхэг, 1…
-
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн үйлдэлд хариуцлага тооцов

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр холбогдох зөвшөөрөлгүйгээр зөөж, тээвэрлэсэн зөрчил гаргасан. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “соёлын биет өвийг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн, зөөж тээвэрлэх нөхцөл, журмыг зөрчсөн” зөрчилд хамаарах…
-
Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.31-2026.09.06) нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 66 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, нэг…
-
Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

Түүх, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын горимыг зөрчин, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг тээвэрлэж, хадгалсан байж болзошгүй зөрчлийг хууль сахиулах байгууллага болон Соёлын өвийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн шалгалаа. Хэргийн газрын үзлэг, шалгалтаар зөрчлийн хэрэгт холбогдогчдын эзэмшлийн байр болон тээврийн хэрэгслээс 1185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүү, 3 ширхэг мөнгөн ембүүний…
-
Хоёр сарын өмнө сураггүй алга болсон цэргийн албан хаагчийн цогцсыг олжээ

Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагч, 25 настай Ц.Лхагвасүрэнгийн цогцсыг олжээ. Тэр 2026.07.09-нд ажлаасаа тараад сураггүй болсон аж. Ар гэрийнхэн нь түүнийг хайж, зар гаргасан юм. Тэр 8 дугаар сарын 18-нд “Хүү нь амралтаараа Хөвсгөлд ажил хийж байна. Сайн явна” гэж ээждээ чаат бичсэн ч хүү нь биш, өөр хүн хүүгийнх нь өмнөөс тийм…