-
Нууранд живсэн машиныг татан гаргав

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багт орших Баян нууранд 11-р сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын машин живжээ. Уг машиныг татан гаргуулахаар иргэн Л 12-р сарын 3-ны өдрийн 15:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангид хүсэлт гаргажээ. Үүний дагуу аврагчид уг машиныг татан гаргах ажиллагааг…
-
9 албан тушаалтан зөрчил гаргасныг АТГ тогтоожээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 12 дугаар сарын 1-5-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 503 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 240 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоо 263 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын…
-
Монголоос алдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа

Тарбозаврбатаар, Теропод, Орнитомимозавр, Гидрозавр зэрэг 70-65 сая жилийн тэртээ Монголын говьд амьдарч байсан үлэг гүрвэлийн 29 багц чулуужсан олдворыг Франц улсаас Монгол Улсад эгүүлэн өгөх хэлэлцээнд гарын зсэг зурлаа. Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2025…
-
Хүүхдийн тэтгэмж төлсөн ч сургалтын төлбөрийг нь давхар төлөх үүрэгтэй

2022.09.22-нд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авсан эмэгтэй дахин шүүхэд хандаж, 4 хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг нэхэмжилжээ. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш тэр 4 хүүхдийн сургалтын төлбөрт нийт 18,380,000 төгрөг төлсөн байна. Уг төлбөрийн 50 хувь болох 9,190,000 төгрөгийг хүүхдүүдийн эцгээс гаргуулах, 4 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохыг хүссэн байна. Уг эмэгтэйн салсан нөхөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “2022-2023…
-
Албан тушаалаа ашигласан гаальчдыг яллажээ

Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын хүнсний чанар стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.Жанаргүл 2022 оны 10 сард хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Т.Билгүүн нар Ж ХХК-н эзэмшлийн, Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр улаан төлөвтэй нэвтэрсэн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлжээ. Тэд уг машины тээвэрлэсэн бараанд мэдүүлэг бөглүүлэх, биечлэн хяналт шалгалт хийлгүй…
-
20 жил мөрийтэй тоглоом ажиллуулж 400 гаруй тэрбум төгрөг эргэлдүүлжээ

Урт хугацааны турш хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, хууль бусаар олсон орлогоо нуун далдлах зорилгоор хөрөнгө оруулалт хийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлжээ. Энэ хэрэгт Монгол Улсын иргэн М, Н, П нарыг холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа бөгөөд тухайн этгээдүүд нь 20 гаруй жилийн турш мөрийтэй тоглоом зохион…
-
“Шингэн мөс” хэмээх мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлжээ

2025 оны 12 дугаар сарын 01-ны өдөр улсын хилээр хууль бусаар их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдлийг ТЕГ-аас шуурхай илрүүлж, таслан зогсоожээ. Тодруулбал, иргэн С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг гэмт этгээдүүд нь мансууруулах бодисын хүчтэйд тооцогдох метамфетамин бодисыг шингэн хэлбэрт шилжүүлэн хувиргаж үйлдсэн нь тогтоогдсон байна. Энэ нь Монгол Улсад “шингэн мөс” хэмээх…
-
АТГ 4 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ханджээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 11 дүгээр сарын 24-28-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 199 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 166 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг…
-
Торгуулиа төлөхгүй бол албадан төлүүлнэ

Улсын ерөнхий прокурорын газар “Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, шийтгэлийн биелэлт” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Зөрчил гаргаж, торгуулсан иргэн, аж ахуйн нэгжүүд оноосон торгуулийг товлосон хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэн, албадан төлүүлэхээр болжээ. Иймд иргэд хуульд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэх шаардлагатай байна. Жолооч нар Autobox, SmartCar.mn аппликэйшн ашиглан “Оношилгоо,…
-
“Шинэ Улаангом” зах мэргэжлийн цахилгаанчингүй, шүүхийн маргаантай байжээ

Өвлийн хүйтэнд олон давхар зузаан хувцастай өдөржин гадаа зогсож, наймаа хийдэг худалдаачдын эрүүл мэнд, тав тухыг, худалдан авагчдын хүнсний аюулгүй байдлыг бодолцон Засгийн газар 2013 онд Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг 10 аймагт битүү зах барихаар шийдэн, 9.7 тэрбум төгрөг төсөвлөж байв. Тендерийг нь Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж, тухайн ондоо зарим захыг ашиглалтад…