-
МСҮТ-д сураагүй 18 хүнд 22 сая төгрөгийн тэтгэлэг олгосон И.Жанболат, Е.Айнур нарын ялыг хэвээр үлдээв
Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирал асан И.Жанболат, мэргэжилтэн Е.Айнур нарт холбогдох хэргийг тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн 7 хоногт хэлэлцлээ. И.Жанболат МСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, сургалтын аргазүйч Е.Керим нартай бүлэглэн, 2019-2020 оны хичээлийн жилд тус төвд суралцаагүй 18 иргэнийг суралцсан…
-
Улсын дээд шүүх Хангарди ордонд нүүн оржээ
Улсын дээд шүүх өнөөдрөөс нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороон дахь Ц.Жигжиджавын гудамжинд байрладаг боллоо. Сүхбаатарын талбайн баруун талд, хуучнаар Хангарди ордонд тус шүүх өнгөрсөн 7 хоногт нүүн оржээ. Өнөөдрөөс эхлэн хяналтын шатны бүх шүүх хурлыг энэхүү шинэ байрандаа хийх юм байна. Энд Улсын дээд шүүхээс гадна бүх шатны шүүхийн шүүгчдийг сургалт, судалгаа, мэдээллээр хангадаг Шүүхийн…
-
АТМ-ээс мөнгө авах зуурт машиныг нь хулгайлжээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 8-р сарын 23-ны 04:00 цагийн үед суудлын машин хулгайд алдагджээ. Уг машины эзэн АТМ-ын гадна машинаа асаалттай орхиод, АТМ-ээс бэлэн мөнгө авсан аж. Тэр хойгуур нь хулгайч машиныг нь унаад зугтжээ. Энэ эхний 7 сард тээврийн 119 хэрэгсэл хулгайд алдагдаад байна.
-
Ерөнхийлөгч нарын нэрээр иргэдийг залилдаг болжээ
Цахим залилагчид иргэдийн хувийн мэдээллийг олж авахын тулд хиймэл оюун ашиглаж эхэллээ. Тэд олны танил эрхмүүд болон Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчийн дүрс бичлэгийг ашиглахдаа хэлсэн үг яриаг нь хиймэл оюунаар өөрчилдөг болжээ. Ерөнхийлөгч, дуучин, жүжигчин хүмүүс өөрсдөө ямар нэг сугалаанд оролцон, их хэмжээний мөнгө хожсон, хадгаламжаа өсгөсөн, хөрөнгө оруулалт татсан тухайгаа ярьж буй мэт…
-
Машин мөргөлдөж, хүн хавчуулагджээ
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн Цант гэдэг газар өчигдөр 2 машин мөргөлдөж, машины төмөр хийцэд хүн хавчуулагджээ. 8-р сарын 31-ний өдрийн 18:37 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн албан хаагчдыг уг дуудлагаар очиход, Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын“Nissan X-Trail” загварын автомашин /3 зорчигчтой/, Улаанбаатар хотоос…
-
Эмийн сангийн цонхоор орж, эм хулгайлжээ
Эргэлтийн эмийн сангаас эм алдагдсан тухай дуудлага энэ сарын 25-нд Төв аймгийн Цагдаагийн газарт иржээ. Тус аймгийн төв дэх нэгэн эмийн сангийн цонхоор хүн орж, өвчин намдаах үйлчилгээтэй “Тебантин” гэх 400 ширхэг эм хулгайлсан байжээ. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалган, сэжигтнийг олж, мөрдөн шалгаж байна.
-
Осолд орсон жолооч машиндаа хавчуулагджээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд автозамын зорчих хэсэгт өчигдөр 2 автомашин мөргөлджээ. Уг ослын улмаас 1 жолооч нь машиныхаа төмөр эд ангид хавчуулагдан, гарч чадахгүй болсон аж. Тухайн үед газао дээр нь очсон цагдаа тэр жолоочийг гаргуулахаар онцгой байдлын албанд хандсан байна. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход иргэн С-ийн “Hijet” загварын автомашин, иргэн…
-
“Ланд круйзер 80” онхолдож, жолооч нь машиндаа хавчуулагджээ
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс зүүн хойд зүгт 9 км зайтай газарт өчигдөр “Тоёота ландкруйзер 80” загварын суудлын машин онхолдож, жолооч нь машиндаа хавчуулагджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 8-р сарын 27-ны 11:00 цагт дуудлага хүлээн аваад очиход, жолооч М /42 настай, эрэгтэй/ машиныхаа жолооны хүрд…
-
Гадаадад байгаа монголчууд цахим сугалаа явуулж, монголчуудаа залилж байна
Сүүлийн үед цахим орчинд хүмүүс “Хусаад хож” гэж ятгасан лаив их хийж байна. Ийм сугалаанд оролцож залилуулсан гэх иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргах болжээ. Цахим орчинд сугалаа танилцуулан, шууд дамжуулахад нь сугалаа авсан иргэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, өөрөөс нь гадна мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж…
-
Самосвал онхолдож оператор амиа алдав
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн талбайд өнөөдөр 100 тоннын даацтай самосвал онхолдож, ноцтой осол гарч, 40 настай оператор залуу амиа алджээ. Тус компанид осол гарсан талаарх дуудлага өнөөдөр өглөө бүртгэгдэж, цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдөр онц байдал зарласан байсан бөгөөд өглөөний 06:00 цагийн орчимд 100 тоннын даацтай самосвал осолджээ.…