Category: Эрэн сурвалжилга

  • Фэйсбүүкээр хүн занаад, хэрэгт холбогджээ

    Фэйсбүүкээр хүн занаад, хэрэгт холбогджээ

    Иргэн Г.Н өөрийн фэйсбүүк хаягаас өөр хүний фэйсбүүк хаяг руу “Чамайг байгаа газраас чинь олж байгаад ална шүү” гэх зэргээр удаа дараа заналхийлжээ. Нөгөө хүн нь уг чатыг нь хадгалан авч, цагдаагийн байгууллагад хандсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалган, Г.Н-ыг хүн дарамталсан, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн болохыг тогтоож, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.…

  • Хуурамч гадаад паспорт гаргаж өгчээ

    Хуурамч гадаад паспорт гаргаж өгчээ

    Б.Б, Б.Э нар нийслэлийн нэгэн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа бусдад Монгол Улсын үндэсний гадаад паспортыг хуурамчаар гаргаж өгчээ. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгснийхөө хариуд хахууль авсныг АТГ тогтоосон байна. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1,4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх,…

  • Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Хахууль өгсөн, авсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Тендерт шалгарахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагын албан тушаалтнуудад нийт 155 сая төгрөгийн хахууль өгсөн Б.Д, нийтийн албан тушаалтан Л.Б -д 100 сая төгрөгийн хахууль өгсөн “Ө” компанийн гүйцэтгэх захирал Д.Б, Ц,Б нарт холбогдох хэрэгт нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тус байгууллагын нийтийн албан тушаалтан Л.Б, Э.Б, Г.А нар тухайн…

  • АТГ гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгажээ

    АТГ гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгажээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 974 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас…

  • “Алтайн хүдэр” ХХК-ийн Р.Базараа нарын хэргийг шалгаж дуусжээ

    “Алтайн хүдэр” ХХК-ийн Р.Базараа нарын хэргийг шалгаж дуусжээ

    “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, цагдан хорьж байсан билээ. Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Тодруулбал “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа нарыг “Банк хууль бусаар байгуулах”, “Банкны төлбөрийн чадвар…

  • МСҮТ-д сураагүй 18 хүнд 22 сая төгрөгийн тэтгэлэг олгосон И.Жанболат, Е.Айнур нарын ялыг хэвээр үлдээв

    МСҮТ-д сураагүй 18 хүнд 22 сая төгрөгийн тэтгэлэг олгосон И.Жанболат, Е.Айнур нарын ялыг хэвээр үлдээв

    Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирал асан И.Жанболат, мэргэжилтэн Е.Айнур нарт холбогдох хэргийг тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн 7 хоногт хэлэлцлээ. И.Жанболат МСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, сургалтын аргазүйч Е.Керим нартай бүлэглэн, 2019-2020 оны хичээлийн жилд тус төвд суралцаагүй 18 иргэнийг суралцсан…

  • Улсын дээд шүүх Хангарди ордонд нүүн оржээ

    Улсын дээд шүүх Хангарди ордонд нүүн оржээ

    Улсын дээд шүүх өнөөдрөөс нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороон дахь Ц.Жигжиджавын гудамжинд байрладаг боллоо. Сүхбаатарын талбайн баруун талд, хуучнаар Хангарди ордонд тус шүүх өнгөрсөн 7 хоногт нүүн оржээ. Өнөөдрөөс эхлэн хяналтын шатны бүх шүүх хурлыг энэхүү шинэ байрандаа хийх юм байна. Энд Улсын дээд шүүхээс гадна бүх шатны шүүхийн шүүгчдийг сургалт, судалгаа, мэдээллээр хангадаг Шүүхийн…

  • АТМ-ээс мөнгө авах зуурт машиныг нь хулгайлжээ

    АТМ-ээс мөнгө авах зуурт машиныг нь хулгайлжээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 8-р сарын 23-ны 04:00 цагийн үед суудлын машин хулгайд алдагджээ. Уг машины эзэн АТМ-ын гадна машинаа асаалттай орхиод, АТМ-ээс бэлэн мөнгө авсан аж. Тэр хойгуур нь хулгайч машиныг нь унаад зугтжээ. Энэ эхний 7 сард тээврийн 119 хэрэгсэл хулгайд алдагдаад байна.

  • Ерөнхийлөгч нарын нэрээр иргэдийг залилдаг болжээ

    Ерөнхийлөгч нарын нэрээр иргэдийг залилдаг болжээ

    Цахим залилагчид иргэдийн хувийн мэдээллийг олж авахын тулд хиймэл оюун ашиглаж эхэллээ. Тэд олны танил эрхмүүд болон Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчийн дүрс бичлэгийг ашиглахдаа хэлсэн үг яриаг нь хиймэл оюунаар өөрчилдөг болжээ. Ерөнхийлөгч, дуучин, жүжигчин хүмүүс өөрсдөө ямар нэг сугалаанд оролцон, их хэмжээний мөнгө хожсон, хадгаламжаа өсгөсөн, хөрөнгө оруулалт татсан тухайгаа ярьж буй мэт…

  • Машин мөргөлдөж, хүн хавчуулагджээ

    Машин мөргөлдөж, хүн хавчуулагджээ

    Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн Цант гэдэг газар өчигдөр 2 машин мөргөлдөж, машины төмөр хийцэд хүн хавчуулагджээ. 8-р сарын 31-ний өдрийн 18:37 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн албан хаагчдыг уг дуудлагаар очиход, Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын“Nissan X-Trail” загварын автомашин /3 зорчигчтой/, Улаанбаатар хотоос…