-
Автобусанд мартсан нөүтбүүкийг нь оюутан олж өгчээ

Иргэн Д 2026.02.05-ны 17:40 цагт М:5 чиглэлийн 3-215 гарааш дугаартай автобусанд нөүтбүүкээ мартан буужээ. Түүнийг нь Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд олж, уг автобусны жолоочид хүлээлгэн өгсөн байна. “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-ын жолооч Т.Тогтохбаяр уг нөүтбүүкний эзнийг олж өгсөн аж. Үүнд Д талархаж ”Автобусанд орхиод буусан нөүтбүүкээ олдоно гэдэгт огт итгээгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний автобус…
-
Гарал үүсэл нь тодорхойгүй мал, мах худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. Тодруулбал, бүлэг этгээд 2025 оны 11-р сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумдын нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн үйлдлээр иргэдийн 17 бод, 9 бог малыг хулгайлан, бэлчээр дээр нь нядалж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Малын хулгайн гэмт хэрэг их бүртгэгдэж…
-
Тосгоны захирагч, ажлын албаны дарга хоёрын хэргийг өршөөлөө

Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагч Ж.Энххуяг, Захирагчийн ажлын албаны дарга Б.Цэргээхүү нар 2016 оны 5 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 10 тонн даацтай гүүрний барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлэн, үнэлгээний гишүүдэд нөлөөлж, авто зам, замын байгууламж барих, арчлах, засах тусгай зөвшөөрөлгүй “Ү”…
-
Нас барсан хүний өрийг хамтран амьдрагчаас нь нэхсэн банк хоосон хоцорлоо

Иргэн Ц.М 2016 онд “Г” ХК-тай зээлийн гэрээ байгуулж, жилийн 19.2%-ийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар 10.6 сая төгрөг зээлжээ. Түүн дээрээ 2017 онд 7 сая төгрөг нэмж зээлэн, үндсэн зээл, хүүтэйгээ нийт 14.7 сая төгрөгийн өр тавьсан байна. Тэрээр уг зээлээ төлөхгүй явсаар 1238 хоног буюу 3 жил өнгөрөхөд, үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү…
-
Нүүрсний хэргээр яллагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан цагаан сарын дараа суллагдана

Нүүрсний гэх хэрэгт холбоотой нь тогтоогдож шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан цагаан сарын дараа суллагдахаар болжээ. Анхан шатны шүүхээс Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял сонссон. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих ял болгон…
-
Ажилтнаа зөвшөөрөөгүй байхад өөр ажилд шилжүүлээд 112.6 саяын өрөнд оров

П.Б Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгэн уурхайд ил уурхайн хүнд машин механизмын засварын хэлтэст ажиллаж байжээ. Түүнийг ажил олгогч нь Улаанбаатар хот дахь М засварын газарт дизель хөдөлгүүрийн техникчээр сэлгэн ажиллуулахаар болж, Б-д урьдчилан мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн байна. Үүнийг Б эсэргүүцэн, “Миний хөдөлмөрийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл зэргийг дордуулж, өөр ажлын байранд…
-
Шүүх: Ц.Санжаачойпэл нарыг мансууруулах бодис хэрэглэсэн гэж прокурор яллаагүй

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт шүүх бүлэглэн бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэргээр зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Д.Саяннямбууд торгох ял оноосон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн энэ шийдвэрийг олон нийт шүүмжилж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус шүүх тайлбар гаргалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн…
-
Хүүхдийн сүүнээс илэрсэн хорт бодисын талаар илүү ихийг мэдье. Сайд аа!

-“Nan-1” сүүн тэжээлийг өгснөөс хойш хүүхэд маань бөөлжиж, гүйлгээд эмнэлгээс гарсан. Энэ асуудлаар хаана хандах вэ?” –“Nan” сүүнээс хортой бактери илэрсэн гэх. Монголд зарагдаж байгаа нь аюулгүй юу?” -“Nan” сүү хүүхддээ өгч байсан. Сэтгэл сэвтэй байна” гэх мэтчилэн сэтгэгдэл сүүн тэжээл худалдан авдаг аав, ээжүүдийн группт хөвөрнө. Хүүхдийн сүүн тэжээлүүдээс хорт бодис илэрсэн байж болзошгүй…
-
Мөрийтэй тоглоомоос олсон мөнгөөрөө ББСБ байгуулжээ

О.З, Т.Б, Д.Т нар “Pokerrr2” аппликэйшн ашиглан “Lion Club” гэх нэртэй клүб нээн, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу цахим покер тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогджээ. Тэд уг тоглоомоос олсон ашгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банк бус санхүүгийн байгууллага байгуулан, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө…
