-
Эмийн сангийн цонхоор орж, эм хулгайлжээ

Эргэлтийн эмийн сангаас эм алдагдсан тухай дуудлага энэ сарын 25-нд Төв аймгийн Цагдаагийн газарт иржээ. Тус аймгийн төв дэх нэгэн эмийн сангийн цонхоор хүн орж, өвчин намдаах үйлчилгээтэй “Тебантин” гэх 400 ширхэг эм хулгайлсан байжээ. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалган, сэжигтнийг олж, мөрдөн шалгаж байна.
-
Осолд орсон жолооч машиндаа хавчуулагджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд автозамын зорчих хэсэгт өчигдөр 2 автомашин мөргөлджээ. Уг ослын улмаас 1 жолооч нь машиныхаа төмөр эд ангид хавчуулагдан, гарч чадахгүй болсон аж. Тухайн үед газао дээр нь очсон цагдаа тэр жолоочийг гаргуулахаар онцгой байдлын албанд хандсан байна. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход иргэн С-ийн “Hijet” загварын автомашин, иргэн…
-
“Ланд круйзер 80” онхолдож, жолооч нь машиндаа хавчуулагджээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс зүүн хойд зүгт 9 км зайтай газарт өчигдөр “Тоёота ландкруйзер 80” загварын суудлын машин онхолдож, жолооч нь машиндаа хавчуулагджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 8-р сарын 27-ны 11:00 цагт дуудлага хүлээн аваад очиход, жолооч М /42 настай, эрэгтэй/ машиныхаа жолооны хүрд…
-
Гадаадад байгаа монголчууд цахим сугалаа явуулж, монголчуудаа залилж байна

Сүүлийн үед цахим орчинд хүмүүс “Хусаад хож” гэж ятгасан лаив их хийж байна. Ийм сугалаанд оролцож залилуулсан гэх иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргах болжээ. Цахим орчинд сугалаа танилцуулан, шууд дамжуулахад нь сугалаа авсан иргэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, өөрөөс нь гадна мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж…
-
Самосвал онхолдож оператор амиа алдав

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн талбайд өнөөдөр 100 тоннын даацтай самосвал онхолдож, ноцтой осол гарч, 40 настай оператор залуу амиа алджээ. Тус компанид осол гарсан талаарх дуудлага өнөөдөр өглөө бүртгэгдэж, цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдөр онц байдал зарласан байсан бөгөөд өглөөний 06:00 цагийн орчимд 100 тоннын даацтай самосвал осолджээ.…
-
Ц.Санжаачойпэлийг цагдан хорих хугацааг 1 сар сунгалаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Канте” шөнийн цэнгээний газрын гадна энэ оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 4 залуу бүлэглэн хүн зодож, хэвтэрт оруулсан. Энэ хэрэгт холбогдсон, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг цагдан хорих хугацааг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 28 хүртэл 1 сарын хугацаагаар сунгахаар…
-
Суудлын машин галт тэрэгтэй мөргөлджээ

Улаанбаатар хот дахь Таваншарын “Номин” агуулах худалдааны төвийн урд талд өнөөдөр /2025.08.27/ 10:00 цагийн үед “Приус” маркийн машин галт тэрэгтэй мөргөлджээ. Уг ослын улмаас “Монос”-ын уулзвар болон Таваншарын нүхэн гарц хоорондох авто замд түгжрэл үүссэн байна. Осолд хүн өртөөгүй гэнэ. Галт тэрэг хэзээ ч зогсож амжихгүй. Харин машин зогсож чадна. Учир нь галт тэрэг яаралтай тоормослоход 800-1000…
-
Хараагүйчүүдийн төвийн захирал, ня-бо 2-ыг шүүх цагаатгалаа

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн захирал асан З.Болдсайхан тус төвийн захирлаар ажиллаж байхдаа төсвийн болон хандив тусламжийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод байв. Түүнийг төслийн санхүүжилтээс 61 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж хууль хяналтын байгууллага шалгасан юм. Байгууллагынхаа өр төлбөрийг төслийн мөнгөөр барагдуулсан гэх энэ хэрэгт Хараагүй…
-
Ганцаараа явж байсан эмэгтэйг 4 этгээд зодож, машинд суулган, дээрэмджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт ганцаараа явж байсан эмэгтэйг үл таних 4 этгээд зодож, машинд хүчээр суулган, гар утас, үнэт эдлэлийг нь дээрэмдсэн хэрэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө гарчээ. Дээрэмдүүлсэн хүн тэр даруй цагдаад хандсанаар тус дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн ажилтнууд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүдийг илрүүлэн, саатуулаад байна. Энэ хэргийг…
-
394 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын сарын 18-25-ны хооронд бусдад залилуулсан тухай 76 гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ хэрэгт өртөгсөд нийт 394,309,142 төгрөгөөр хохирсон байна. Үүнээс 177 сая төгрөгийн хохиролтой 58 хэрэг буюу 60,8 хувь нь цахим орчинд залилах гэмт хэрэг эзэлж байна. Цахим залилангийн 83.6 хувь буюу 148 сая төгрөгийг бусдад дамжуулан шилжүүлэхийг цагдаагийн байгууллага…