-
Цагдан хорих төвд 25 настай залуу нас баржээ

Эрүүгийн хэрэгт холбогдон, ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан 25 настай Б гэдэг хүн энэ сарын 12-ны өдөр нас баржээ. Түүний нас барсан шалтгааныг шийдвэр гүйцэтгэх алба эрүүл мэндийн байдалтай нь холбон тайлбарлаж байна. Уг сэжигтний биеийг муудахад ШШГЕГ-аас эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн гэнэ. Уг хүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, хар тамхины хэрэгт…
-
“Гадаадын сургуульд зуучилна” гэсэн залилагчдаас болгоомжил

“Өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжлохыг ЦЕГ сэрэмжлүүллээ. Их, дээд сургуулийн элсэлт эхэлж байгаатай холбогдуулан, өндөр хөгжилтэй орнуудад суралцуулна, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт зуучилна гэх зэргээр иргэдийг залилах гэмт хэрэг бүртгэгддэг. Иймд иргэд та бүхэн гадахдын сургуулиудад тэтгэлэг, урилга гаргаж өгнө гэх мэт зар мэдээллийг нягталж албан ёсны хөтөлбөр,…
-
Согтуу жолооч автобустай мөргөлдөж, 1 хүний аминд хүрчээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2025.08.13-ны өдрийн 06:00 цагийн үед нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам, тээврийн осол гарсан тухай дуудлага иржээ. Уг дуудлагаар очиход, иргэн Ө согтуу байхдаа “Toyoto sai” загварын машин жолоодож яваад, урсгал сөрж, “Hyundai Aerocity” маркийн автобустай мөргөлдсөн байна. Ослын улмаас жижиг тэргэнд явж байсан 1 хүн амиа алдаж, 5 зорчигч…
-
Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 470 осол гараад байна

Улсын хэмжээнд 2022-2025 онд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол, гэмтэл өдөр бүр бүртгэгдэж байгааг Тээврийн цагдаагийн алба сэрэмжлүүллээ. 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 он гарснаас хойш улсын хэмжээнд 470 осол бүртгэгджээ. Өнгөрсөн оны энэ үед ийм 384 осол бүртгэгдсэн бол энэ жил 86-гаар нэмэгджээ. Тиймээс Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар…
-
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүүг суллуулахаар шүүхэд ханджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадна 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө болсон зодоонтой холбоотойгоор “Эрэл” компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2025.07.23-ны захирамжаар цагдан хориод байв. Яллагдагч…
-
ЦЕГ: Цагдаагийн албан хаагчид 12 тэрбум төгрөг залилан, хил гаран зугтсан гэдэг нь худал

Олон нийтийн цахим сүлжээнд Ган-Очир гэх цахим хэрэглэгч “ЦЕГ анхаар !!! Бусдаас захиалга авч, зохиомол хэрэг үүсгэн, бусдын компанийн хувь хувьцааг дээрэмддэг, авч өгдөг цагдаагийн хурандаа нарын мафи байдаг болсон байна” гэх гарчиг бүхий мэдээлэл нийтэлсэн юм. Уг мэдээлэлдээ цагдаагийн байгууллагын албан хаагчийн зургийг ашиглажээ. Үүнийг ЦЕГ үгүйсгэн, яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. “Цагдаагийн…
-
Мотоциклийн ослоор 3 хүн амиа алджээ

Тээврийн рокурорын газар энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 1.838 зам тээврийн ослын талаарх гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Үүний 1.258-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 884-т эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна. Мотоцикл унаж яваад, зам тээврийн осолд өртсөн 289 хүн бүртгэгдсэн аж. Ослын улмаас 158 хүний эрүүл мэндэд хохирол учирсан бол 3 хүн…
-
Зуслангийн байшин тоносон этгээдүүдийг баривчилжээ

Энэ оны 6 дугаар сард зорчих эрхээ хязгаарлуулсан байх үедээ цахим гаваа тасалж, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан этгээдүүдийг баривчиллаа. Тэд оргон зайлсан үедээ бүлэглэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 20 удаа орон байрнаас эд зүйлс хулгайлж, 2 удаа тээврийн хэрэгсэл хулгайлсныг тогтоогоод байна. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагаас…
-
90 сая 845 мянган төгрөгийн НӨАТ төлөхөөс зайлсхийжээ

Ц.Б нь “М” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй атлаа бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90,845,000 (ерэн сая, найман зуун дөчин таван мянга) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогджээ. Түүний эл хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3…
-
Хүн хулгайлан, харгисласан этгээдүүдэд 6 зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

У.Б, Н.Н, М.О нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, иргэн Ц.Б-гийн орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэн нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэнд нь халджээ. Тэд түүнийг гэрээс хүчээр авч гаран, машинд нь суулган, өөр газарт аваачиж хууль бусаар хорьсон байна. Ингэхдээ Ц.Б-г онц харгис хэрцгийгээр халдан, зодсон аж. Эдгээр хэрэгт нийслэлийн Прокурорын газар доорх зүйл ангиар…