Category: Эрэн сурвалжилга

  • Сири, Ирак, Саудын Арабын иргэд хууль зөрчин, идлэг шонхор барьжээ

    Сири, Ирак, Саудын Арабын иргэд хууль зөрчин, идлэг шонхор барьжээ

    Хэнтий аймгийн Байгаль орчны газар “Хууль бус ан агнуур” сарын аяны хүрээнд ажлын хэсэг томилон, 10 дугаар 22-29-ний хооронд Батноров, Баян-Овоо, Норовлин, Дадал, Баян-Адарга, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтарсан эргүүл, хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар Баян-Овоо сумын иргэн зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнасан зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн…

  • О.Уламсайхан бусдад хутгалуулжээ

    О.Уламсайхан бусдад хутгалуулжээ

    “Ноорог”-ийн гэгддэг О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн талаар мэдээлэл гараад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Өнөө өглөө 05:00 цагийн үед гарсан хэрэг. Холбогдогчийг саатуулсан. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна” гэж мэдэгдсэн юм.

  • Монголд болсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3816 нь гал түймэр

    Монголд болсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3816 нь гал түймэр

    Улсын хэмжээнд он гарсаар эхний арван сарын байдлаар 4601 удаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын албан хаагчид 4137 хүний амь, 405.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослыг ангилбал:

  • Хүний зуслангийн газрыг бусдад хууль бусаар өгсөн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Хүний зуслангийн газрыг бусдад хууль бусаар өгсөн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Прокурорын байгууллага 11 дүгээр сарын 3-7-ны хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52.937 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1490 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 749 хэрэг шинээр нээж, 288 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: – Г.М нийтийн албан…

  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байжээ

    Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байжээ

    “Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусдыг залилжээ. Тодруулбал, Энэ оны 7 дугаар сард Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт Б, М нарын 4 этгээд “Шинэ Iphone 16 маркийн гар утас худалдан аваад задлаагүй, хайрцаг савны…

  • Угаарын хийд хордсон 122 хүн эмнэлгийн тусламж авчээ

    Угаарын хийд хордсон 122 хүн эмнэлгийн тусламж авчээ

    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 10-р сарын 28-нөөс 11-р сарын 10-ны хоорондох угаарын хийтэй холбоотой дуудлагыг өнөөдөр танилцууллаа. Энэ хугацаанд угаарын хийд хордсон 122 хүн эмнэлгийн тусламж авчээ. Сайн мэдээ гэвэл хүн нас бараагүй байна. Угаартсан хүмүүсийн 21%-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Угаартсан хүмүүсийг харьяаллаар нь танилцуулъя.

  • Төрийн 2 сангаас зээлээд төлөлгүй 12 жил болсон 721.1 сая төгрөгийг буцаан төлүүллээ

    Төрийн 2 сангаас зээлээд төлөлгүй 12 жил болсон 721.1 сая төгрөгийг буцаан төлүүллээ

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс төрд учирсан 721.1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдууллаа. Авлигын эсрэг хуулийн 8.1-д заасны дагуу албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллийн мөрөөр АТГ хяналт шалгалт хийжээ. Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас 6 тэрбум…

  • Галт тэрэг мөргөөд, машиныхаа төмөрт хавчуулагджээ

    Галт тэрэг мөргөөд, машиныхаа төмөрт хавчуулагджээ

    Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багахр дайрдаг төмөр замын гарамд өнгөрсөн шөнө суудлын машин ачааны галт тэрэг мөргөжээ. Галт тэрэгний урдуур амжиж орох гээд чадалгүй гарсан уг ослын улмаас машины жолооч төмөр эд ангид хавчуулагдсан байна. Уг ослын дуудлагыг 11-р сарын 7-ны 04:42 цагт бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын аврах бүлгийн алба хаагчдыг очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн…

  • Хүүхэд хүчиндсэн цагдааг 12 жил хорих ялыг хэвээр нь үлдээлээ

    Хүүхэд хүчиндсэн цагдааг 12 жил хорих ялыг хэвээр нь үлдээлээ

    Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа гэртээ 12 нас 10 сартай Х гэдэг хүүхдийг хүчиндсэн Э гэх цагдаад  оноосон ялыг хэвээр нь үлдээснийг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан мэдээллээ. Анхан шатны шүүх хохирогч Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Э-г бага насны…

  • Хулганын хор, цуугаар хүн хордуулж алахаар завдсан нууц амрагуудын ялыг 3 жилээр хөнгөрүүллээ

    Хулганын хор, цуугаар хүн хордуулж алахаар завдсан нууц амрагуудын ялыг 3 жилээр хөнгөрүүллээ

    Нууц амрагтайгаа нийлж, нөхрөө хордуулж алахаар 3 удаа оролдоод баригдсан Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн, 4 хүүхдийн эх О болон түүний нууц амраг Ц нар Улсын дээд шүүхэд ханджээ. О-ийн өмгөөлөгч ялыг нь хөнгөрүүлэх, Ц-ийн өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргажээ. Тэдэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ оны 10 дугаар сарын 8-нд хянасан байна.…