-
“Gem mall”-д эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатыг өнөөдөр шүүнэ

“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох шүүх хурал өнөөдөр 09:00 цагаас нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлнэ. Яллагдагчийн гэм бурууг шүүгч Б.Булгантамир, Н.Далайхүү, Г.Энхцэцэг нар дэнслэх бол улсын яллагчаар нийслэлийн прокурор С.Баярмаа оролцоно. Түүнд Эрүүгийн хуулийн10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр”, 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зүйл заалтаар…
-
Та 6 оронтой кодоо бусдад өгсөн юм биш биз?

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй нийт цахим залилангийн 80 гаруй хувийг фэйсбүүк ашигласан залилан эзэлж байна. Гэмт этгээд ихэвчлэн иргэдийн ашиглаж буй фэйсбүүк хаягийн нууц кодыг хууран авдаг аж. Ингээд түүний хамаарал бүхий гэр бүл, найз нөхдөөс нь мөнгө гуйх, зээлэх зэрэг аргаар бусдыг хохироодог. Гэмт этгээдүүд хохирогчийн фэйсбүүк найзуудын нэртэй төстэй хуурамч хаягаар холбогдож, “Судалгаа…
-
Татвараас зайлсхийсэн 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн 7 хоногт татвараас зайлсхийсэн 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Иргэн Д.Т их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 1 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, бусдаар хий бичилт хийлгэжээ. Улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 100 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс…
-
Тендерт шалгарсан компанийн захирлаар худаг, ном, Ipad-ын төлбөрөө төлүүлжээ

Төрийн байгууллагад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ц.Г зөвлөх үйлчилгээний 2 тэрбум 680 сая төгрөгийн тендерт шалгарсан компанийн захирлаас 48 сая төгрөгийн хахууль авчээ. Тэрээр өөрийнхөө болон хамаатныхаа хашаанд гүний худаг гаргуулах, ном хэвлүүлэх, Ipad авахдаа тус компанийн захирлаар төлбөрийг нь төлүүлсэн байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалган тогтоож, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Улсын…
-
Ажилд ороогүй, ажил хийгээгүй хүмүүст 69.8 сая төгрөгийн цалин олгосон нэрээр хувьдаа завшжээ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Я.С албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон хүн ажилд авчээ. Тэр хүмүүс нь ажилдаа ороогүй, ажил хийгээгүй, цагийн бүртгэлд бүртгүүлээгүй аж. Гэтэл Я.С тэдэнд 69.8 сая төгрөгийн цалин олгуулж, өөрийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн дансаар дамжуулан, хувьдаа авчээ. Улсын төсвийн мөнгийг ийм аргаар…
-
7-уулаа нийлэн, мөрийтэй тоглоом зохион байгуулжээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулахаар О.З нарын 7 иргэн санаа нийлэн нэгдэж, “Pokerrr2” гэдэг нэртэй домэйн хаяг ашиглан, “Lion club” гэх нэртэй клуб нээн, мөрийтэй тоглоом зохион байгуулжээ. ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба энэ хэргийг илрүүлэн шалгаж дууссан байна. Нийслэлийн Прокурорын газар энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-д зааснаар…
-
Албан тушаалаа ашиглаж, 5 машин, механизмыг бусдад заржээ

Иргэн Г.М нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниас хүлээлгэн өгсөн 5 машин, механизмыг албан тушаалаа ашиглаж, бусдад заржээ. Үүний улмаас улсын төсөвт 445 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байна. Энэ хэрэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн 7 хоногт Дорноговь аймгийн Замын-Үүд сум…
-
Т.Аюурсайханыг өнөөдөр суллаж магадгүй

“Нүүрсний” гэх тодотголтой хэргээр 2.6 жил хорих ял сонсож, ял эдэлж байгаа УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өнөөдөр магадлангаар суллагдахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал: “Нүүрсний” гэх хэргийг шүүх хурал өнгөрсөн оны 1 дүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай…
-
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн утасны дугаар өөрчлөгджээ

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд орших Ж.Самбуугийн гудамж буюу хуучнаар Улсын дээд шүүхийн байранд энэ сарын 15-нд нүүн оржээ. Тус шүүх ийн байршлаа өөрчилсөн тул иргэний хэргийн давж заалдах шатны бүх шүүх хурлыг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн, шинэ байрандаа буюу хуучнаар УДШ-ийн байранд явуулж…
-
Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон 42 шүүгдэгчээс 23 хүнийг цагаатгав

Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 иргэн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг тогтоох шүүх хурал өчигдөр өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Нийслэлийн Прокурорын газраас эдгээр хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа…