-
Хятад руу ачаа тээвэрлэх галт тэрэгнийхээ тоог нэмэхээр манай улс зорьж байна

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн энэ сарын 25-29-нд Улаанбаатар хотод болж байна. 5 өдөр үргэлжлэх энэ зөвлөгөөнөөр хөрш орнууд галт тэрэг солилцох, ачаа тээврээ зохион байгуулах, вагон хүлээлцэх, тариф, тооцооны асуудлаа хэлэлцэж байна. Монгол, Хятад, Оросын төмөр замчид 2023 онд Эрхүүд, 2024 онд Хөх…
-
СЗХ анх удаа хувийн хөрөнгө оруулалтын санг бүртгэн авчээ

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд 2024 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах боломж бүрдсэн юм. Үүний дагуу хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулахаар нэгэн компани Санхүүгийн зохицуулах хороонд ханджээ. Уг хүсэлтийг СЗХ хүлээн авч, энэ сарын 22-ны хурлаараа хэлэлцэн, зөвшөөрсөн байна. Ийн СЗХ анх…
-
Валют арилжааны 11 ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Банк бус санхүүгийн 11 байгууллагын гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 22-нд хүчингүй болгожээ. Эдгээр ББСБ хуулийн хугацаанд тайлбар, тусгай зөвшөөрлөө сэргээх хүсэлт ирүүлээгүй аж. Тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудыг 2024 онд СЗХ баталгаажуулж, гадаад валютын арилжаа эрхэлдэг ББСБ-ууд ерөнхий мэдээлэл агуулсан QR код бүхий таних тэмдэг олгосон…
-
Замын-Үүд боомт уртасгасан цагаар ажиллаж байна

Дорноговь аймаг дахь Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтын ачаа, тээврийн хэсэг дэх гаалийн хяналтын 4 бүс уртасгасан цагаар ажиллаж байна. Доорх бүсүүд 8-р сарын 1-нээс 9-р сарын 30 хүртэл өдөр бүр 08:00-22:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж. Үүнд:
-
“Шунхлай”, “Сүү” компанид бонд гаргахыг зөвшөөрчээ

Санхүүгийн зохицуулах хороо “Шунхлай” ХХК болон “Сүү” ХК-нд бонд гаргаж, Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжихыг зөвшөөрчээ. Дотоодын ТОП 100 аж ахуйн нэгжийг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулах, санхүүгийн эх үүсвэр татах ажиллагааг хөнгөвчлөх, бонд гаргахад тавих нөхцөл, шаардлагыг хялбаршуулах, зах зээл дэх засаглал, манлайллыг дэмжих, цаашлаад банкнаас бусад санхүүгийн зах зээлийн санхүүжилтийн зардлыг бууруулахад…
-
“Хар жагсаалт”-ыг 9-р сарын 1 гэхэд хална

Зээлийн мэдээллийн тухай хуульд УИХ энэ оны 5 дугаар сарын 16-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо уг хуулийг хэрэгжүүлэх журам болон зээлдэгчид өгөх онооны системийг Монголбанк батална. Ингэснээр “Хар жагсаалт”-ыг халж, зээлдэгчдэд зэрэглэл тогтоодог болох юм. Энэ хуулийг хэрэгжихийг “Хар жагсаалт”-д нэр нь бичээстэй 70 мянган хүн хүлээж байна. Хууль батлагдаад 2 сар гаруй болж байхад Монголбанк…
-
Улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа маргааш дуусна

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа маргааш дуусна. Өнөөдрийн /2025.08.13/ 09:30 цагийн байдлаар 167.713 иргэн уг төсөлд саналаа өгчээ. Та 11-11 төв болон “E-Mongolia” системээр саналаа өгч, төсвийн шинэчлэлд оролцоорой.
-
Төв аймгийн Цээл сумаас Сэлэнгийн Орхонтуул руу авто зам тавьж байна

Төв аймгийн Цээл сумаас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын чиглэлд “Билэгт зам” компани хатуу хучилттай 62.56 км зам тавьж байна. Уг замд улсын төсвөөс нийт 118 тэрбум 449 сая 500 мянган төгрөг төсөвлөжээ. “Билэгт зам” компани 117 тэрбум 449 сая 988 мянга 380 төгрөгийн санал хэлж, Зам тээврийн яамнаас зарласан тендерт оролцсон 6 компаниас шалгарчээ. Үүнээс…
-
Тэтгэврийн зээлийг хуучнаар нь олгох шийдвэр баталгаажлаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар тэтгэврийн зээлд тогтоосон хязгаарыг цуцалж, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ. Тодруулбал, тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзэж Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэсэн. Тэтгэвэр барьцаалсан…
-
1 литр бензин 2100 төгрөг …

“Монгол Улс 1 ч нэг юмны хараат байдлаас гарчихмаар байна. Улстөржих юмаараа улстөржье. Болохгүй юмаараа улстөржихгүй байя” гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням уриаллаа. 2028 онд Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа манай улс хэрэгцээт дизель түлшнийхээ 50%-ийг, АИ95 бензинийг 100%, АИ92 бензиний 43%-ийг, онгоцны түлшийг 100%, зуухны түлшээ 100%, хийн 50%-ийг дотоодоосоо…