-
Даатгалын компаниуд бүх төрлийн баталгаа гаргадаг боллоо

УИХ 2022 онд Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар даатгалын компаниуд худалдан авах ажиллагаа, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэх, даатгалын салбарт шинээр нэвтэрсэн даатгагчийн баталгаа гэдэг бүтээгдэхүүн,…
-
Хөгжлийн банкны орон тоог цөөллөө

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 12 дугаар сарын 23-нд хуралдаж, бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэн, 10 газар, 25 хэлтсийг 6 газар, 16 хэлтэс, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар, 145 албан хаагчийг 99 болгон цөөллөө. Ингэснээр 2 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт бий болох юм. Хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн сайжирч, хэвийн тогтвортой түвшинд хүртэл цомхон, мэргэжлийн баг ажиллуулах чиглэлийг Засгийн газар баримталж байгаа. Цаашид…
-
Биржийн бус зах зээлийн арилжааны платформ блокчэйн технологид бүрэн шилжлээ

СЗХ-ны Сэндбоксын зөвлөл өчигдөр хуралдаж, “Дижитал кредит” ХХК-ийн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зуучлалын үйлчилгээг сэндбоксын орчинд нэг жилийн хугацаанд туршихыг зөвшөөрөв. Мөн “Фанд Ми бирж”, “Зээл Эм Эн платформ ББСБ” ХХК-ийн сэндбоксын орчноос шилжих төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөмж гаргалаа. “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ын биржийн бус зах зээл дэх блокчэйн арилжааны систем сэндбоксын хугацаанд амжилттай…
-
Борхошуу-Хужирт-Бат-Өлзий чиглэлийн замыг 2026 онд дуусгана

Өвөрхангай аймгийн Хужирт сумыг өнөө жилээс бусад сумтай засмал замаар холбож эхэлсэн юм. Хужирт-Бат-Өлзий чиглэлд 49 км хатуу хучилттай замыг “Моторсервис”, “Өндөрсант хайрхан” ХХК улсын төсвийн 70-аад тэрбум төгрөгөөр тавьж байна. Уг замын ажил 95%-ийн гүйцэтгэлтэй яваа аж. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутгаар Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хот хоорондын авто зам дайран өнгөрдөг. Уг замын Борхошуу багийн…
-
Мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлэх боломж бүрдлээ

Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 12-нд ээлжит 20 дугаар хурлаараа “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам” баталлаа. УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэхүү үйлчилгээг зохицуулах эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсад шинэ төрлийн үйлчилгээ нэвтрэв. Санхүүгийн зохицуулах хороо энэхүү өөрчлөлтийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын оролцоотой өргөн…
-
М.Болдбаатар: Татвараар 1.6 их наяд төгрөг төвлөрүүлээд байна

Сангийн сайд Б.Жавхлан төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн татварын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст өчигдөр ажиллалаа. Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар “2025 оны 10 дугаар сарын 30 хүртэл нийслэл, дүүргийн татварын албаны улсын төсөвт төвлөрүүлэх орлого сар сараар биелж явсан. Гэхдээ уул уурхай туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны…
-
12-р сард хилийн боомтуудын ажиллах, амрах хуваарь

Энэ 12-р сард манай улсын авто замын боомтууд түр хаана. БНХАУ, ОХУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээний дагуу аль нэг улсынх нь нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдээр авто замын шалган нэвтрүүлэх боомтуудыг түр хаадаг.
-
Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эрчимжүүлэх зорилгоор “Рио Тинто” группийн төлөөлөлтэй уулзлаа

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээг эрчимжүүлэх зорилгоор “Рио Тинто” группийн төлөөлөлтэй өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан бусад албаны хүмүүсийн хамт уулзжээ. /2025.12.09/ Уулзалтын үеэр Монголын тал хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах саналаа албан ёсоор дахин уламжилж, хэлэлцээг ойрын хугацаанд үр дүнтэйгээр үргэлжлүүлэх, мөн зээлийн хүүг бууруулах чиглэлд хамтран ажиллахад…
-
Биокомбинатын гүүрнээс Эмээлтийн зам хүртэл 12.5 км зам тавина

Ирэх онд Биокомбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина. Уг асуудалтай холбоотойгоор Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус авто замын трасс дагуу ажиллалаа. Төмөр замын ажлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард “Монголын төмөр…
-
Мандал-Овоо сумын төв засмал замтай боллоо

“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймаг бүх сумаа хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Мандал-Овоо сумын төвд 1.5 км хатуу хучилттай авто зам тавилаа. Уг замыг “Баянцогт зам” ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулав. Хатуу хучилттай авто зам нь иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг хангаж, сумын доторх хөдөлгөөний зохион байгуулалт,…