-
Эрдэнэт хот инженерийн шугам сүлжээгээ шинэчилж байна

Орхон аймаг энэ онд орон нутгийн төсвөөс 28.4 тэрбум төгрөг гарган, 40-50 жил ашигласан инженерийн шугам сүлжээгээ шинэчилж байна. Ашиглах хугацаа нь дууссан, шинэчлэх шаардлагатай 163 км шугам тус аймагт бий. Үүний 8%-ийг өнөө жил шинэчилж буй аж. 32 байршилд шугам сүлжээ шинэчилж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна. Үүний 1 нь “Эрдэнэт…
-
Алтай сум Хятадаас цахилгаан авах гэж байна

Говь-Алтай аймгийн Алтай сумын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд өдөртөө 2 цаг цахилгаантай, бусад үед тоггүй сууж байна. Тус аймгийн 18 сумаас Алтай-Улиастайн эрчим хүчний системд холбогдоогүй ганц сум нь Алтай. Иймд ирэх 10-р сараас БНХАУ-ын Хами аймгаас цахилгаан авахаар болжээ. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” Хятадаас цахилгаан оруулж ирэх зөвшөөрлөө Эрчим хүчний зохицуулах хорооноос…
-
Тайшир УЦС-д гэмтэл гарчээ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутгаар урсах Завхан гол дээрх усан цахилгаан станцын 110/35/6кВ-ын дэд станцын 35кВ-ын цэнэг шавхагч төхөөрөмж 9-р сарын 3-ны 15:34 цагийн үед гэмтжээ. Үүний улмаас Говь-Алтайн Жаргалан, Баян-Уул, Гуулин, Дэлгэр, Тайшир, Завханы Шилүүстэй сумын айл, аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгаангүй болсон байна. Уг гэмтлийг яаралтай засахаар Тайшир УЦС-ын засварын бригад ажиллаж байна.
-
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэг зогсолт хийгээд байна

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хангайн бүсийн “Эрдэнэт” салбарт өчигдөр гал гарч, 8 аймагт цахилгаан тасарсан. Үүний улмаас 220/110 кВт-ын систем буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Завхан зэрэг 8 аймгийн 140 гаруй сум цахилгаангүй болоод байна. Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээний тасаг, Хүүхдийн тасаг цахилгааны нөөц эх үүсвэрээр…
-
Маргааш нийслэлд 4 байршилд эрчим хүч хязгаарлана

9-р сарын хоёронд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хан-Уул дүүргийн 2, 20-р хороо болон Налайх дүүргийн 4-р хороонд хэсэгчлэн цахилгаан хязгаарлана. Цахилгаан шугам сүлжээний засварын ажлыг хуваарийн дагуу хийж байгаатай холбоотойгоор зарим байршлуудад эрчим хүч хязгаарласаар байна. Тиймээс иргэд, эрчим хүч хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас анхаарууллаа.
-
Улаанбаатараас зугтах нь өлзийтэй дэг ээ

“ДЦС 3”-ынхаа турбингенераторуудыг ээлжлэн ажиллагаанаас гаргаж байгаа эрчим хүчнийхэн ирэх өвөл Улаанбаатар хотын иргэдийг цахилгаантай, дулаан өвөлжүүлнэ гэдэг баталгаа байхгүй. 6-р сарын 1-2-нд шилжих шөнө генераторуудаа бүрэн зогсоох явцад осол гарч, 9-р турбингенератор шатсан. 7-р турбингенераторыг Салбарын хяналтын газар ослоос сэргийлж зогсоосон. Үндсэндээ 75 МВт-ын хүчин чадалтай 2 турбин одоогоор ажиллагаанаас гарчхаад байна. Үүний горыг…
-
Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлжээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 МВт-ын үйлдвэрийн блок өнгөрсөн 10-р сард ашиглалтад орсон. Түүнээс хойш 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлээд байна. Тус цахилгаан станцын 150 МВт хүчин чадал бүхий II блокийг 12 сард ашиглалтад оруулна. Улаанбаатар хотод 250 МВт цахилгааны эх үүсвэр дутагдаж байсан бөгөөд…
-
Хотоороо хөлдөхгүйн тулд халаасаа тэмтрэхээс өөр сонголт байна уу?

Нийслэлчүүд ирэх өвөл хөлдөж мэдэх эрсдэл ойрхон тулаад байна. Монголчуудыг нийтээрээ улстөржиж байх зуур ДЦС-3 дээр гарсан осол 1 хүний алтан амийг халаалтын турбинтай хамт аваад одлоо. Шинэхэн Засгийн газар эрчим хүчний салбарт үүсээд байгаа энэ эрсдэлийг шийдвэрлэхийн тулд салбарын хэмжээнд аваарын байдал зарлаж, “ДЦС 3”-т онц дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томиллоо. Мөн салбар…

