-
ТАНИЛЦ: Цахилгаан тасрах хуваарь

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зууханд гарсан гэмтлийг засварлах, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын түлш дамжуулах системийн доголдолтой холбогдуулан 2026.01.27-ны өдрийн 10:00 цаг, 17:00 цагуудаас эрчим хүчний нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалтай холбоотой мэдээ мэдээллийг яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулна.
-
Цахилгааны хязгаарлалт өнөөдөр үргэлжилнэ

“ДЦС4” ТӨХК-ийн 7-р зуухны халах гадаргууд гэмтэл гарсан тул 2026.01.26-ны 22:30 цагт уг зуухыг зогсоон, засаж байна. Мөн Бөөрөлжүүт цахилгаан станцын түүхий нүүрсний камерууд бөглөрчээ. Элгээр шалтгааны улмаас өнөөдөр (2026-01-27) цахилгаан, дулааны хязгаарлалт үргэлжилнэ гэж Диспетчерийн үндэсний төв мэдээллээ. Хязгаарлалт хийж эхлэх цаг одоогоор тодорхойгүй байна.
-
Г.Занданшатарын замын зураг ба Б.Чойжилсүрэнгийн манасан гал

Ерөнхий сайдыг Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцон, том тоо ярьж, Доналд Трампын 1 тэрбум ам.долларын хураамжтай Энхийн зөвлөл гээчид нэгдэж явах зуур Монгол Улсын галыг манаж буй Б.Чойжилсүрэн манасан галаа цогшуулж, монголчуудыг гал алдуулав. Улсынх нь нийслэл гал алдсан, төвийн бүс тэр чигээрээ цахилгааны хязгаарлалтад орсон, сурагчид гадуур хувцастайгаа хичээллэж байгаа тухай мэдээ…
-
Хөвсгөлийн 13 сумын цахилгааныг тасалж байна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс үлээдэг төхөөрөмжүүд хөлдүү нүүрсэнд бөглөрсний улмаас тус станцад гэмтэл гарсан. Тиймээс Диспетчерийн үндэсний төвөөс хангай, говь, төвийн бүсийн аймгууд, Улаанбаатар хотын цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байна. Хөвсгөл аймгийн Хатгал, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Чандмань-Өндөр, Цагаан-Уул, Арбулаг, Баянзүрх, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Түнэл сум, Могойнголын уурхайн цахилгааныг хязгаарлав. Мөн аймгийн төвийн 6, 12, 9, 10,…
-
Хөлдүү нүүрснээс болж бөглөрсөн Бөөрөлжүүтийг засч дуусаагүй байна

ДЦС-4-т гарсан гэмтлээс үүдэж нийслэл тэр чигээрээ цахилгаан дулааны хомсдолд ороод байгаа билээ. Уг нь энэ өвөл Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэж цахилгааны доголдлыг нөхнө хэмээн тооцоолж байсан боловч уг станцад нүүрс хөлдсөнөөс үүдэж доголдол үүссэн байдаг. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс хүлээн авах бункер хөлдүү нүүрснээс болж бөглөрсөнийг станцын ажилтнууд гараараа бутлаж…
-
Цахилгааны хязгаарлалтаас үүдэж дулааны шугам хөлдөж гэмтэх эрсдэл тасрахгүй байна

Эрчим хүчний салбар ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотойгоор дулааны эх үүсвэр энэ жил өмнөх жилүүдийнхээс 5-10 хэмээр бага халаалт шахаж байгааг албаны улс мэдэгдлээ. Ахин дахин эрчим хүчний хязгаарлалт хийж байгаатай холбоотойгоор дулааны систем, шугам сүлжээ доголдож хөлдөх эрсдэл үүсэх магадлал байгааг Орон сууц нийтийн аж ахуйн газраас мэдэгдэж байна. Нийтийн цэвэр бохир усны шугам, дулааны…
-
7 аймагт 3 дахь өдрөө тог тасалж байна

Дулааны 4-р цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарсантай холбоотойгоор улсын хэмжээнд эрчим хүчний систем чадлын дутагдалд ороод байна. Тиймээс Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Булган, Дорноговь, Дундговь аймгийн хэмжээнд 2026.01.22-нд Диспетчерийн үндэсний төвөөс ээлжлэн, цахилгаан хязгаарлаж байна. Төвийн бүсэд хийж буй хязгаарлалтыг “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанид мэдэгджээ. Хязгаарлалт 1.5-2 цаг үргэлжилнэ.…
-
Чойжоо “аргалж” дийлэхгүй нь

Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний оргил ачааллыг энэ өвөл 1800 мегаваттад хүрэх болов уу гэсэн тооцоо Чойжоод байжээ. Гэтэл хүйтний эрч чангарахтай зэрэгцэн дулаан, цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж, Чойжоогийн тооцоолсноос 3 мегаваттаар ачаалал хэтэрснээр ДЦС-4-т доголдол үүссэн байдаг. Төвийн бүсийг эрчим хүчээр хангах зориулалттай 69 зуух байдгаас одоогийн байдлаар 65 нь ажиллаж байгаа юм.…
-
Хувьчлах сургаар ДЦС-уудад ар араасаа осол гарч байгаа нь ямар учиртай вэ?

Төрийн өмчит 14 компанийг 6 болгон цөөлөхөөр ТӨБЗГ ажиллаж байна. Өөрчлөн зохион байгуулах 14 компанийн 9 нь эрчим хүчний салбарынх. Ямар компаниудыг хооронд нэгтгэхийг доорх зургаас хараарай. Тэгвэл Шивээ-Овоо, Багануурын нүүрсний уурхайг нээлттэй хувьцаа гаргах зарчмаар хувьд шилжүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс кредикал менералс”, “ДЦС 3”, “ДЦС 4”, Эрдэнэт дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн…
-
Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд даарч байна

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, өдөртөө -30 хүртэлх хэм хүрч байна. Гэвч өчигдөр /2026.01.20/-өөс эхлэн IV цахилгаан станцын 8-р зууханд гэмтэл гарч, хэсэгчилсэн байдлаар 1-2 цагийн хугацаатай цахилгаан хязгаарлаж байгаа. Тэгвэл энэ нь цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад тун хүндрэлтэй байгаа бөгөөд зарим айлуудын шугам хөлдөх эрсдэл ч үүсэж буй. Иймд бид иргэн С.Дэлгэртэй ярилцаж, өнөөдрийн…