-
Дархан хот 18, 19 дэх авто замаа нээлээ

Дархан хот байгуулагдсаны 64 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн өдрөө Дархан хот 2 шинэ замаа ашиглалтад хүлээн авлаа. Өнөө жил 20 авто зам тавих, засахаар тус аймаг төлөвлөжээ. Үүний 18, 19 дэх нь болох Хээтэй хорооллын 4-ын 6-р байрны уулзвараас хойд төв магистрал замд нийлэх 4 эгнээ 560 м зам, Малчин багийн хороолол доторх…
-
Улсын төсвийн орлого бүрдүүлэлт алдагдалтай гарлаа

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны есдүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа. Улсын төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 9 сард 22,2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2,7 хувь буурчээ. Бусад татвар, төлбөр хураамж алдагдалтай гарсан байна. Орлогын албан татвар 609 тэрбум төгрөгөөр тасалдсан бол гадаад үйл ажиллагааны…
-
Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат ахиж “B1, тогтвортой” болсныг Moody’s агентлаг зарлалаа

Мүүдиз (Moody’s) зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2025.10.16-ны өдөр Монгол Улсын 2025 оны зээлжих зэрэглэл “В1, Тогтвортой” болж сайжирсныг зарлалаа. Монголын Улсын Зээлжих зэрэглэл “B1, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцлов. Мүүдиз агентлаг 2 жил дараалан Монгол Улсын зээлжих зэрглэлийг нэмэгдүүлж, энэ онд “В1, Тогтвортой” түвшинд хүргэж сайжрууллаа. Зээлжих зэрэглэл нь…
-
Гурил идэх үү, улстөрийг идэх үү!

Өвөл хаяанд ирлээ. Өдийд энэ жил дотоодын гурилын хэрэгцээг хангах эсэх талаарх мэдээгээр шуугилдаж байдаг сан. Нам жим байна. Өргөн хэрэглээний барааны жин дарах гол нэрийн бүтээгдэхүүн гурилын хангамж энэ жил ямархуу байгаа бол? Манай улсад 1400 гаруй тариаланч жил бүр тогтмол 390 мянган га талбайд үр тариа тарьдаг. Дотоодын хүнсний улаанбуудайн хэрэгцээг хангахад жилдээ…
-
Даланзадгад, Манлай сум цахилгаангүй боллоо

Өмнөговь аймгийн Даланзадгад, Манлай сум өнөөдөр цахилгаангүй боллоо. 10 кВ-ын Малчин цахилгаан дамжуулах агаарын шугамын салбар КТПН-120 дэд өртөөний суурийг нэгэн жолооч машинаар мөргөжээ. Үүний улмаас уг суурь хазайсан аж. Хүний буруугаас үүдэлтэй уг гэмтлийг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК илрүүлж, өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд дэд өртөөний суурийг тэгшлэн, нөхөж байна. Үүний дараа төвийн…
-
Б.Чойжилсүрэн: ОХУ-аас импортлодог цахилгааны шугам гэмтсэнээс тог тасалдлаа

Нийслэл төдийгүй хэд хэдэн аймагт нэгэн зэрэг цахилгаан тасалдсан асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа. -Хот хөдөөгүй нэгэн зэрэг эрчим хүч тасалдлаа. Ямар шалтгаанаас болсон юм бол? -Сая 14.00 цагийн үед ОХУ-аас эрчим хүч импортлодог 220 киловаттын хос хэлхээтэй шугам тасарсан. Одоо буцаагаад залгаж байна. 1 шугамаа залгачихсан. Одоо хэдэн минутын дараа хоёрдугаар шугамыг нь…
-
Төмөр замын суман шилжүүлгийг төмөр бетон ялуугаар сольжээ

УБТЗ-ын Улаанбаатар-1 өртөөний гол замын суман шилжүүлгийг төмөр бетон ялуугаар сольжээ. Энэ жил тус замын аж ахуйн хамт олон Улаанбаатар-1 өртөөнд 7 модон дүнзтэй хуучин суман шилжүүлгийг төмөр бетон ялуутай Р65 маягийн суман шилжүүлгээр хүчжүүлэн сольж, Багахангай өртөөнд 3 төмөр бетон ялуутай Р65 маягийн суман шилжүүлгүүдийг шинээр угсарч тавьсан байна. Суман шилжүүлгийн модон дэрийг төмөр…
-
Эрчист Монгол компанийг татан буулгахыг шаардлаа

ДЦС-3 ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн ослоос хойш техник технологийн хуучралт, элэгдэл гэмтлийн улмаас удаа дараа осол аваар гарсаар байгаа, 2026 онд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс өсөхгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг асуудлаар Монголын эрчим хүч геологий уул уурхайн ҮЭ-ийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 2026 оны нэгдүгээр…
-
Оюутнуудын төлбөрийг энэ жил 5 тэрбум төгрөгөөр хөнгөлнө

Орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөхөд зориулан 2022-2024 онд нийт 11.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнийг нийт 7346 оюутан хамрагдаж, төлбөрөө хөнгөлүүлсэн байна. 2024 онд 1853 оюутны төлбөрийг 362 тэрбум төгрөгөөр хөнгөлжээ. “Дээд боловсролын cургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх жyрам”-ыг Засгийн газар 2025 онд шинээр баталжээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит cургaлтын байгууллагын суралцагчид…
-
Стэйблкоин, токенжсон хуримтлалыг судлах, туршихыг уриаллаа

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурлыг банк, төлбөрийн системийн оролцогч финтекүүд, төрийн байгууллага болон хууль зүйн фирмийн төлөөллийг хамруулан нийт 140 гаруй оролцогчийн бүрэлдэхүүнтэйгээр 10 дугаар сарын 10-нд зохион байгууллаа. Хурлын эхэнд Монголбанкнаас үндэсний төлбөрийн системийн хүрээнд ирэх онд шинээр боловсруулах хууль, эрх зүйн орчны шинэчлэл, хийх ажлын талаар танилцуулж, нийт оролцогчдийн санал, хүсэлтийг…