-
Завхан, Говь-Алтайн бүх сум цахилгаангүй болжээ

Завхан аймгийн Тэлмэн-Улиастай чиглэлийн цахилгаан дамжуулах 110 кВт-ын агаарын шугамд өнөө өглөө (2025.09.22)-ний 06:56 цагт гэмтэл гарчээ. Үүний улмаас Завхан, Говь-Алтай аймгийн бүх сум цахилгаангүй болжээ. Уг гэмтлийг засаж дуустал зөвхөн Улиастай, Алтайн эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт онцгой обьектыг цахилгаанаар хангах юм байна. Энэ тухай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК хэрэглэгчдэд мэдэгджээ.
-
Өргөдлийн байнгын хороо багш нарын цалингийн асуудлаар хуралдана

Өнөөдөр 13.30 цагаас УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайн байнгын хороог өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд сэргээн байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн О.Номинчимэг даргалж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар: -Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах -Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулахаар төлөвлөсөн…
-
Дижитал шилжилт, цахим худалдаа, хил дамнасан шуудангийн үйлчилгээг нутагшуулна

Дубай хотноо болсон Дэлхийн шуудан холбооны байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлийн сонгуульд Монгол Улс анх удаа зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Үндэсний шуудангийн салбарын хөгжилд шинэ боломж нээж, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг бататгах, дипломат үйл ажиллагааны үр дүнг нотолсон, түүхэн ач холбогдолтой үйл явдал болжээ. Дэлхийн шуудан холбооны байгууллага нь Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн…
-
Хар жагсаалт тас хар жагсаалт болжээ

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөийг 2025.05.16-ны өдөр УИХ баталсан. Эл хуулийн төслийг хэрэгжүүлэхийн тулд 2025.09.01-нд Монголбанк журам гаргасан. Үүгээр хар жагсаалт Монгол Улсад байхгүй болсон тухай тус банк болон дээрх хуулийн төслийг санаалагч мэдээлсэн. Нэмэлт, өөрчлөлт оруулсан Зээлийн мэдээллийн тухай хууль тухай хууль 2025 оны 9 дүгээр сарын 10-наас албан…
-
Гадаадын 650.579 жуулчин ирээд байна

2025 оны 1 дүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл гадаадын 650.579 жуулчин манай улсад ирээд байна. БНХАУ, БНСУ, Казахстан, ХБНГУ, Турк, Их Британи улсаас хамгийн олон жуулчин иржээ. Зөвхөн 9 дүгээр сард 47.540 жуулчин Монголд хөл тавьсан бол 9 дүгээр сарын 15-ны өдөр 3,089 жуулчин ирснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ. Монгол Улс 2024 онд түүхэндээ…
-
Бөөрөлжүүтийн цахилгаан станц 600 сая кВт/цаг эрчим хүч нийлүүлжээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг 12 дугаар сарын 5-нд барьж дуусна. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн, Улаанбаатар хотоос 120 км зайд орших цахилгаан станцыг дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөсөн юм. Ажлын явц төлөвлөгөөний дагуу хоцрогдолгүй явааг албаныхан мэдээлэв. Уг цахилгаан станцын 150 МВт хүчин…
-
Манайх гадаадын 9 байгууллага, 10 улсад 23 их наядын өртэй

Эдийн засаг гэх аварга хөлөг онгоцны баг нь Засгийн газар, ахмад нь Ерөнхий сайд. Монгол Улс гэдэг хөлөг юу ачиж явааг, ер нь ачаа байна уу гэдгийг хамтдаа харцгаая. Манай үе үеийн Засгийн газар 1991-2025 оны II улирал хүртэл нийт 9 тэрбум 187.9 сая ам.доллар гадаадаас зээлээд байна. Үүнээс 1/3-ийг төлж, энэ оны эхний хагас…
-
386,324 ширхэг ухаалаг тоолуур шинэчилжээ

Хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр найдвартай хангах, түгээлтийн алдагдлыг бууруулах, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх зорилготой “Ухаалаг тоолуурын шинэчлэл, зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 974,311 цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд 1,016,817 тоолуураар борлуулалт хийж байгаагаас 2025 оны хагас жилийн гүйцэтгэлээр 386,324 буюу нийт хэрэглэгчдийн 38%-ийг ухаалаг тоолуураар шинэчлээд байна. Цаашид үлдсэн 630.5 мянган…

